m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.02.01 10:21
88
"Монголд үйлдвэрлэв- Миний хэрэглээ" аяны шилдгүүд тодорлоо

“Масс агентлаг”-аас санаачилсан “Монголд үйлдвэрлэв-Миний хэрэглээ” аян шинэ оны өмнөөс өнөөдрийг хүртэл амжилттай хэрэгжлээ. Тус аянд олон нийтийн сүлжээгээр тавин мянга гаруй хүн идэвхтэй оролцож үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг олон нийтэд уриалсан юм. Тэгвэл тэдгээр хүмүүсээс 16250 хүн буюу 32.4 хувь нь  “АПУ”ХК-ийн ундаа, жүүс, сүү сүүн бүтээгдэхүүнийг хэрэглэдэг хэмээн илэрхийлжээ. Тиймээс хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, чанартай, олны талархлыг хүлээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, үндэсний үйлдвэрлэл хөгжихөд үнэтэй хувь нэмэр оруулж буйд талархаж “Масс агентлаг”-ын зүгээс тус компанид “ТАЛАРХАЛ” хүргэлээ.

 

“Масс агентлаг”-ын Бизнес хөгжил, маркетингийн газрын захирал Б.Энх-Амгалан

“Масс агентлаг”-аас өнгөрсөн нэг сарын хугацаанд үндэсний үйлдвэрээ дэмжих, дотоодод үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний худалдан авалтыг нэмэгдүүлэх зорилгоор олон нийтийн сүлжээнд “Монголд үйлдвэрлэв-Миний хэрэглээ” аяныг зохион байгуулсан. Энэхүү аянд тавь гаруй мянган хэрэглэгч дэмжин оролцлоо Аяны хүрээнд “Масс агентлаг”-аас хамгийн олон хэрэглэгчидтэй байгууллагуудад талархал хүргүүлж байна.

Мөн энэ үеэр “АПУ”ХК-ийн Сүүний үйлдвэрийн дарга Х.Орломжавын сэтгэгдлийг сонслоо.

 

“АПУ”компанийн Сүүний үйлдвэрийн дарга Х.Орломжав

Манай үйлдвэр нийт 24 нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг. “Монголд үйлдвэрлэв-Миний хэрэглээ” аяны хүрээнд манай бүтээгдэхүүнийг иргэд  өргөнөөр хэрэглэсэнд талархаж байна. Энэхүү аяныг дэмжиж талархан хүлээн авдаг. Монголчууд бид үндэсний үйлдвэрлэлээ тогтмол дэмжсэнээр улс эх орны хөгжилд сайнаар нөлөөлөх нь гарцаагүй. Энэ дашрамд “Монголд үйлдвэрлэв-Миний хэрэглээ”аяныг санаачлан зохион байгуулсан “Масс агентлаг”-ын хамт олонд баярлалаа.