m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.02.02 00:15
226
Зээр хилийн торонд орооцолдож үхэх тохиолдол ихэсчээ

Дорноговь аймгийн хойд талын сумдаар өвөлжилт хүндхэн байна. Дэлгэрэх, Иххэт, Даланжаргалан сум зудтай, Айраг, Алтанширээ, Өргөн, Сайхандулаан  сум зудархуу байгаа гэнэ. Өвөлжилт хүндэрсэний улмаас зэрлэг амьтад олноор хорогдох нь ихэсчээ.

Цас ихтэй өвс тэжээлгүйн улмаас зээр аймгийн төв рүү орж ирж бэлчих болжээ. Өргөн, Эрдэнэ, Айраг, Сайншанд суманд зээр олноороо  үхэж хорогдож байгаа гэнэ. Автомашинд олноороо дайруулах, өлсөж, хөлдөхөөс гадна хил, төмөр замын дагуух хамгаалалтын бүсэд ургасан өвс идэх гэж байгаад торонд орооцолдож үхэх тохиолдол их байгаа гэнэ. Зөвхөн Замын-Үүд суманд 2600 гаруй зээрийн сэг зэмийг устгасан байна.