m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.02.02 00:24
328
Д.Сүхбаатарыг эргэн дурсахад...

МАН, ардын засаг төрийг үүсгэн байгуулагч монгол ард түмний гарамгай хүү Д.Сүхбаатар 1893 оны 2-р сарын 2-нд тэр үеийн Маймаа(одоогийн Амгаланбаатар) хотноо ядуу ард Дамдины гэрт төржээ. Д.Сүхбаатар багадаа харц ардын хүнд бэрх амьдралыг биеэр туулан, бусдад зарагдаж зах дээрээс мах үүрэх, мод түлээ зөөх, улаа нэхэх зэрэг ажил хийж ар гэрийнхээ ядуу амь зуулганд тусалдаг байв. Д.Сүхбаатарын балчир ахуйд ард олны хүүхдийг сурган хүмүүжүүлэх улсын сургууль байсангүй.

Иймээс Д.Сүхбаатар бага насандаа сургуульд сурч чадсангүй. Харин эцэг нь хүүгээ эрдэм номтой хүн болгохыг хичээж 1907 онд гүн С.Жамъянд шавь оруулан монгол бичиг, тоо заалгаж байв. Д.Сүхбаатар 19 настайдаа Монголын хаант улсын цэргийн албанд дайчлагдан цэргийн дарга нар бэлтгэх сургуульд суралцаж пулемёт бууны сумангийн жагсаалын дарга болсон байна. Энэ үеэр Д.Сүхбаатар Их хүрээний ядуу ард Нэмэндэйн охин Янжмаатай айл гэр болжээ. Д.Сүхбаатар цэрэг эрстэй итгэмжит сайн нөхрийн ёсоор харилцаж, цэргийн эрдэм эзэмшихэд нь туслахыг туйлаа эрхэмлэдэг байлаа. Иймээс цэргүүд Д.Сүхбаатарыг чин чин сэтгэлээс хүндэлдэг байснаар үл барам түүний удирдлагаар тэмцэлд эрслэн босч байв. Тухайлбал 1914 оны зун хужирбулангийн цэргүүд хоолонд ялзарсан мах өгсний эсрэг шаардлага тавьж, эсэргүүцэн тэмцээд дийлж байжээ. Хужирбулангийн цэргийн дотор гарсан энэ мэт тэмцэл нь чухамдаа феодалийн дарлалын эсрэг монголын ард түмний явуулж байсан нийтийн тэмцлийн нэг хэсэг нь байв. Д. Сүхбаатар цэргийн алба хаахдаа улс орныхоо тусгаар тогтнолыг харийн дайснаас хамгаалсан тулалдаанд хэдэнтээ оролцож гарамгай гавьяа байгуулж явжээ. Тиймээс ард олон түүнийг үндэсний баатрын ёсоор үзэж алдар нэр нь орон даяар дуурсах болсон юм. Гэвч дээрхи мэдээлэл хэтэрий популист маягаар монголчуудын тархийг олон жил угаасан юм. Баабарын "Нүүдэл суудал, олз гарз" номонд бичснээр Д.Сүхбаатар тийм ч төгс хүн байгаагүй бололтой.

Орос улсаас тусламж гуйх бүрэлдэхүүнд орж явахаар болсон ч тэр шөнөдөө Богдын өгсөн замын зардлын мөнгөөрөө мөрийтэй тоглон улмаар алдаж, маргааш нь гэрээ зарж, эхнэр хүүхдээ айлын пинд орхин явсан гэдэг. Хожим Ардын засгаас түүний тавьсан өрийг дарж цайруулж байсан гэдэг. Түүний эцэг Дамдин өвөрмонголоос цагаачилж ирсэн гэдэг бөгөөд цагаан дээлт Дамдин гэдэг нэрээр олонд танигдсан хүн байв. Тйим ч ядуу хүн байгаагүй бололтой. Тэр үед цагаан дээл гэдэг нь цагаан илгэн дээл байсан хөрөгө чинээтэй улсууд өмсдөг байжээ. За тэгээд арилжаа наймаа ч хийдэг байжээ. Тэрээр эхээс төрсний дараахан түүний эцэг Дамдин Баатар хэмээн нэрлэсэн.

Нийслэл хүрээнд Хүрээний ба Консулын гэсэн хувьсгалт хоёр нууц бүлэг үүссэн явдал байв. Д.Сүхбаатар хувьсгалт нууц бүлгийг санаачлан байгуулагчийн нэг байв

Нийгмийн бүтээн байгуулалтад оролцсон нь 

Д.Сүхбаатар олон хошуу нутгаас дайчлагдан ирсэн ядуусын хамт алба хааж байхдаа хар, шар феодалууд, гадаадын булаан эзлэгчдийн дарлал доромжлол, хэрцгийллийг чин сэтгэлээсээ үзэн ядаж тэрхүү зовлон зүдгүүрээс ангижруулах арга замыг сүвэгчлэн эрэх болжээ. Д.Сүхбаатарын хувьсгалт үйл ажиллагаа, улс төрийн ухамсрын өсөлтөд Октябрын социалист их хувьсгалын үзэл санаа, оросын хувьсгалчид, дэвшилт үзэлтэй хүмүүс их нөлөөлжээ. Нийслэл хүрээний орос хэвлэлийн газар ажиллаж байсан М.И.Кучеренко, Я.В.Гембаржевский нарын зэрэг оросын хувьсгалчдын идэвхтэй үйл ажиллагаа Д.Сүхбаатарын анхаарлыг татаж тэдэнтэй нягт холбоо тогтоон ажиллах болсон юм.

Д.Сүхбаатар 1918 оноос эхлэн Нийслэл хүрээний Монгол хэвлэлийн хороонд үсэг өрөгчөөр ажилснаар тус орны гадаад дотоод байдал, засаг төрийн бодлоготой нэлээд тодорхой танилцах бололцоотой болжээ. Октябрын социалист их хувьсгалын үзэл санаагаар зоригжсон ард ангийн тэргүүний хүмүүс улс орныхоо тусгаар тогтнолыг хятадын түрэмгийлэн эзлэгчдээс хамгаалахын тулд өөрсдийн хүчийг хамтатган, нэгэн байгууллагад нэгдэхийн чухлыг ойлгож зорилго нэгт хань нөхдөө эрэлхийлж байжээ.

Үүний илрэл нь Нийслэл хүрээнд Хүрээний ба Консулын гэсэн хувьсгалт хоёр нууц бүлэг үүссэн явдал байв. Д.Сүхбаатар хувьсгалт нууц бүлгийг санаачлан байгуулагчийн нэг байв. 1920 оны 6-р сарын 25-нд хоёр бүлгийн хамтарсан хурал болж, тус хоёр бүлгийг нэг хувьсгалт байгууллага болгон нэгтгэж “Монгол Ардын Нам” гэж нэрлэхээр тогтжээ. Энэ хурал дээр нөхөр Д.Сүхбаатар хэлэхдээ: “Манай намын нөхөд эв санаа нэгтэй, сахилга бат сайтай, нийтийн төлөө үнэнчээр зүтгэхдээ амь бие үл хайхрах, өөрсдийн нууцыг бусдад задруулахгүй гэж нэг намд багтсан нэгэн тангаргатан болох бидэнд хатуугаар сахиж явах нэг тангараг заавал байх хэрэгтэй” гэжээ.

Тэрхүү тангараг нь тус хувьсгалт байгууллагын дагаж мөрдөх мөрийн хөтөлбөр “Намын хүмүүсийн дагаж явах тангаргийн бичиг” байсан юм. Нууц хоёр бүлгийн дотор янз бүрийн үзэл санаатай хүмүүс оролцсон учир тэд ард түмний тэмцлийн зорилгыг өөр өөрөөр ойлгож байв. Гэвч ард түмний эрх ашгийг гуйвалтгүй хамгаалж үндэсний эрх чөлөөний тэмцлийг Зөвлөлт Орос Улсын ажилчин ангийн хувьсгалт тэмцэлтэй холбохыг тууштай эрмэлзсэн Д.Сүхбаатар хувьсгал байгууллагын жинхэнэ удирдагч болов.

Д.Сүхбаатар тэргүүтэй Монголын хувьсгалчдын шугам ялж дийлсэн билээ. Энэ үеэс Д.Сүхбаатар хувьсгал байгууллагын жинхэнэ удирдагч болов. Д.Сүхбаатар тэргүүтэй Монголын хувьсгалчид Орос оронд ялсан Октябрийн социалист их хувьсгалын чөлөөлөх үзэл санааг баяртайгаар угтан авч Коминтерн, Зөвлөлт Оросын коммунист намтай холбоо тогтоон, ялсан пролетарын орны тусламж авах тухай маш чухал шийдвэр гаргасан билээ.

Д.Сүхбаатар монголын дотоод дахь ноцтой байдлыг тодорхой мэдэж ард түмнийг дарлал зовлонгоос бүрэн ангижруулах их хэргийг эхлэх цаг нэгэнт болсон гэж үзжээ

1920 оны хавар Д.Сүхбаатар хэдийгээр эцэг нь хүнд өвчтэй байсан боловч арга буюу орхин гэр орноо зарж хөл залгах унаа бэлдээд ард түмны их хэргийн төлөө Зөвлөлт Орос улсын зүг зорьжээ. Ийнхүү явахынхаа өмнө тэмцэл, үйл ажиллагааныхаа гол шугамыг тодорхойлж өөрийн эцэгт “Миний бие, амь биеийг хайрлахгүй ард түмний эрх чөлөөг мандуулах үйл хэрэгт оролцон зүтгэхээр шийдвэрлэсэн” гэж хэлж байв. Хятадын милитаристууд монгол-оросын хилийг чандлан сэргийлж байснаас болж Д. Сүхбаатар энэ удаа хил нэвтэрч амжаагүй бөгөөд харин 1920 оны зун хоёр дахь удаагийн явалтаар зорилгоо биелүүлж чадсан юм. Тэд Эрхүү хотноо Коминтерний Дорно Дахины нарийн бичгийн дарга нарын газрын удирдах ажилтан нартай удаа дараа учирч Монгол Ардын Намын нэрийн өмнөөс Зөвлөлт орос улсын засгийн газарт хандан тусламж гуйх тухай бичиг үйлдэж түүндээ хувьсгалт байгууллагаас нэн даруй гүйцэтгэх чухал асуудлыг тодорхойлон бичжээ.

1920-1921 оны өвөл Нийслэл хүрээг оросын цагаантан барон Унгерн эзэлсэн нь тус орны харьцааг эрс өөрчилөв. Монгол орон нэлэнхүйдээ харийн дээрэмчин цэргүүдийн дураар авирлах талбар болов. Энэ үед Д.Сүхбаатар монголын дотоод дахь ноцтой байдлыг тодорхой мэдэж ард түмнийг дарлал зовлонгоос бүрэн ангижруулах их хэргийг эхлэх цаг нэгэнт болсон гэж үзээд намын анхдугаар их хурлыг яаралтай хуралдуулж, монголын ард түмний хувьсгалт тэмцлийг зохион байгуулж удирдах улс төрийн дайчин байгууллага МАХН -ыг жинхэнэ ёсоор байгуулах бүх бэлтгэл ажлыг шууд гардан удирдсан юм.

Үүний хамт намын бодлогыг олон түмэнд таниулах, ухуулах хуудас болон намын анхны дайчин хэвлэл “Монголын үнэн” сониныг хилийн чандад хэвлүүлэн монгол нутагт нууцаар нэвтрүүлэх, партизан цэрэг элсүүлэх зэрэг асар их ажлыг зохион байгуулж байв. 1921 оны 2-р сарын есөнд болсон хувьсгалчдын зөвлөлгөөнөөр ардын журамт цэргийг байгуулах ажлыг түргэтгэх, зэвсэгт тэмцэлд идэвхтэй бэлтгэх зорилгын үүднээс Д. Сүхбаатарыг журамт цэргийн жанжинаар томилсон байна. 1921 оны 3-р сарын 1-3 ны өдөр хуралдсан Монгол Ардын Намын анхдугаар их хурал Монгол орны улс төрийн байдлын тухай хэлэлцэж, намын Программыг батлан бүх ард түмний зэвсэгт бослогыг бэлтгэн явуулах, Ардын журамт цэргийн штаб байгуулах, Монгол Ардын Намын Төв Хороог сонгон нам байгуулах тухай асуудал хэлэлцжээ.

Д.Сүхбаатарыг ардын засгийн газрын цэргийн яамны тэргүүн сайд бөгөөд бүх цэргийн жанжнаар томилжээ.

Их хурал Ардын журамт цэргийн жанжинд Д. Сүхбаатарыг томилсон юм. 1921 оны 3-р сарын 13 -нд Дээд Шивээ хотноо “Монгол Ардын засгийн хэргийг бүгд түр захиран шийтгэх газар” гэдэг нэртэйгээр Монгол Ардын Түр засгийн газрыг МАХН-ын удирдлагаар байгуулсан байна. Түүний бүрэлдхүүнд Д.Сүхбаатар оржээ.1921 оны 3-р сарын 18-ны шөнө Хиагт хотноо үүрлэж үүрлэж байсан гэмин цэргийн гол үүрийг бут цохиж Хиагт хотоо чөлөөлж ард түмний зэвсэгт бослогын том ялалт,империализмфеодализмыг эсэргүүцсэн Ардын хувьсгалын эхлэлт болжээ.

Уг тэмцэлд Д. Сүхбаатарын зохион байгуулах уран чадвар улам тодорч чин зоригт авьяаслаг жанжин болохоо илтгэн харуулсан юм. Ардын журамт цэргийн болон Улаан армийн ангиуд 1921 оны 7-р сарын 6-нд Нийслэл хүрээнд орж ирэв. 1921 оны 7-р сарын 8-ны өдөр М.А.Н-ын төв хорооны өргөтгөсөн хурал болж Хүрээний засгийн газрыг халж, засгийн бүх эрхийг Ардын түр засгийн газарт шилжүүлэхээр шийдвэрлэжээ. 8-р сарын 10-нд Хүрээний хуучин засгийн газрыг татан буулгаж Ардын түр засгийн газрыг өргөтгөн Ардын байнгын засгийн газар болгон байгуулж Д.Сүхбаатарыг ардын засгийн газрын цэргийн яамны тэргүүн сайд бөгөөд бүх цэргийн жанжнаар томилжээ.

1921 оны 8-р сарын 11-нд тусгаар тогтносон Монгол улсыг байгуулсан тухай түмэнд тунхаглан зарлажээ. 1921 оны 11-р сард байгуулагдсан Монгол Зөвлөлтийн ард түмний найрамдлын хэлэлцээр бол их бага үндэстний хооронд жинхэнэ тэгш эрх, бие биеэ хүндэтгэх, харилцан туслах зарчмын үндсэн дээр байгуулагдсан олон улсын ач холбогдол бүхий түүхэн бичиг баримт мөн. Хэлэлцээрийн үеэр дэлхийн хөдөлмөрчдийн их багш В.И.Ленин Монголын засгийн газрын төлөөлөгчид Д.Сүхбаатар нарыг Кремлийн ордонд хүлээн авчээ.

Нас барсан нь

Д.Сүхбаатар ийнхүү нам ард түмнийхээ үйл хэрэгт зүтгэхийн үлгэрийг үзүүлж Ардын хувьсгалын ололтыг хамгаалан тэмцсээр 1923 оны 2-р сарын 20-нд таалал төгсчээ. Түүхчид түүний үхлийг хоёр янзаар тайлбарладаг бөгөөд хорлогдож эсвэл хүнд өвчний улмаас нас барсан гэж үздэг. Аль ч тохиолдол нь албан ёсоор батлагдаагүй бөгөөд Монголын зарим уран сайхны кинонууд дээр хорлогдож нас барж буйгаар гардаг. Д.Сүхбаатар насан эцэслэхийнхээ өмнө “Эрхэм нөхөд та бүхэн одоогийн явуулан буй намын бодлого ба засгийн хэрэг явдлыг уг зорилгод нийлүүлж, ард түмний эрх чөлөөг мандуулж, аливаа дотоод, гадаадын эзэрхэг харгисуудын гар савраас ангижруулан ард түмнийг асран хамгаалах гэгээн замыг удирдан жолоодохыг эрхэмлэ!”, “Миний бие алтан амийг алдавч ариун санаат нөхөд минь залгамжилж, элдэвт хичээн зүтгэж ардын төрийг мандуул!” гэж гэрээсэлжээ.