m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.02.02 00:30
62
Олон Улсын сар шинийн үзэсгэлэн худалдаа боллоо

Олон Улсын сар шинийн үзэсгэлэн худалдаа өнгөрсөн өдрүүдэд БНХАУ-ын Хөх хотод амжилттай зохион байгуулагдаж, үндэсний үйлдвэрлэгчид идэвхтэй оролцлоо. Үзэсгэлэнд нийт 36 үйлдвэрлэгч оролцож бараа бүтээгдэхүүнээ олон нийтэд танилцуулсан бөгөөд тус үзэсгэлэнг Монгол Хятадын үзэсгэлэн компани дөрөв дэх удаагаа БНХАУ-д зохион байгуулж байгаа аж.    

Тус үзэсгэлэнг Монгол Хятадын үзэсгэлэн компани дөрөв дэх удаагаа БНХАУ-д зохион байгуулж байна   

 

Монгол Хятадын үзэсгэлэн компанийн зүгээс үйлдвэрлэгчдийг бараа бүтээгдэхүүнийхээ чанарт анхаарахын зэрэгцээ хамгийн гол нь  бодит үнэтэй байх хэрэгтэй гэдгийг онцолж байлаа. Түүнчлэн тус компаниас 2016 онд Хятадын Ютай групптэй хамтран таван үзэсгэлэн зохион байгуулах болснооо дуулгав. Тухайлбал энэ оны гуравдугаар сард БНХАУ-ын Зян И хотод Монгол Хятадын хамтарсан аж үйлдвэрийн үзэсгэлэнг зохион байгуулахаар болжээ.

Бодит үнэтэй байх хэрэгтэй гэдгийг онцолж байлаа

Үндэсний үйлдвэрлэгчдийн хувьд Олон Улсын үзэсгэлэн худалдаанд оролцож бараа бүтээгдэхүүнээ танилцуулах хүсэл их байдаг. Учир нь Олон Улсын үзэсгэлэн худалдаанд оролцсоноор үндэсний үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд гаргах, таниулах, борлуулах зэрэг олон давуу талтай гэдгийг үйлдвэрлэгчид онцолж байлаа.