m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.02.02 00:31
116
Сар шинийн баярт зориулсан бөхийн барилдааны хуваарь гарчээ

 

Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээх гал бичин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдааны хуваарь гарчээ. “Бөхийн баяр” цуврал барилдаан ирэх сарын 5-ны өдөр өсвөрийн бөхийн барилдаанаар эхэлж, нийтийн монгол шандаст, сумын цолтой бөхчүүдийн барилдаанаар үргэлжилнэ. Өсвөрийн бөхийн барилдаан 14 цагт эхлэх бөгөөд 1999 оны 1-р сарын 1-нээс хойш төрсөн хөвгүүд барилдах эрхтэй юм.

Мөн тус өдөр нийтийн монгол шандастны барилдааны бүртгэл эхлэх бөгөөд ямар нэг цолгүй, бөхийн спортоор тусгайлан хичээллэдэггүй эрчүүд оролцох боломжтой. Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан хоёрдугаар сарын 6-нд болох бол маргааш өдөр нь сумын цолтон, залуу 512 бөхийн барилдаан болно. 

Хоёрдугаар сарын 8-н буюу битүүний өдөр  Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээх гал бичин жилийн сар шинийн баярт зориулсан бөхийн барилдааны үзэгчийн тасалбар 20-25 мянган төгрөгийн үнэтэй байх гэнэ.