m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.02.02 00:37
81
Жолоочийн зөрчлийн онооны талаар хэвлэлийн хурал хийнэ

Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журмыг энэ сарын 1-ээс мөрдөж эхэлсэн билээ. Жолоочийн зөрчлийн оноо тооцох журам хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Хууль зүйн яам, Замын цагдаагийн газар, Лицензийн төвийн удирдлагууд хэвлэлийн бага хурал хийхээр болсон байна. 

Жолооч нарыг оноотой болгох нь зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлж, учрах хохирлыг багасгах, жолооч нарын хариуцлагыг дээшлүүлж, замын хөдөлгөөнд соёлтой оролцуулахад чиглэгдсэн ажил гэж албаныхан тайлбарлаж байгаа. Замын хөдөлгөөний дүрмийн 17 зөрчилд нь 1, 2, 3, 5  оноо хасах систем үйлчлэх ба жолоочийн арван онооноос хасаад зогсохгүй мөнгөн торгууль давхар оногдох юм.