m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.02.02 02:55
69
Афган хүү Месситэй уулзана

Өнгөрсөн сард сошиал сүлжээнд зураг нь тархсан Лионел Мессигийн шүтэн бишрэгч Афган хүү удахгүй мөрөөдлөө биелүүлэхээр болжээ.Афганий хөдөө тосгоны Муртаза Ахмади хүүд Мессигийн өмсгөл байхгүй, аав нь авч өгч чадахгүй тул ах нь хөх судалтай гялгар уутаар өмсгөл хийж өгсөн байсан юм.

Түүний зураг сошиал сүлжээгээр хүчтэй тархсаны дараа Афганистаны хөлбөмбөгийн холбоо нэрт хөлбөмбөгчинтэй холбоо барьж хүүг уулзуулахаар болжээ.