m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.02.02 03:51
127
Олон нийтийн цагдаагийн ажилтнуудын урамшууллыг нэмэх асуудлыг хэлэлцэнэ

Дархан-Уул аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаал олон нийтийн цагдаагийн ажилтны урамшууллыг 280 мянган төгрөг болгох асуудлыг хэлэлцэхээр болжээ. Нутгийн өөрөө удирдах байгууллага гэмт хэрэг зөрчлөөс урьчилан сэргийлэх, нийтийн хэв журам сахиулахад хэсгийн байцаагчийн удирдлаганд олон нийтийн цагдаагийн ажилтныг хариуцсан багийн нутаг дэвсгэрт ажиллуулдаг. 2015 онд Олон нийтийн цагдаагийн ажилтнуудад ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицууах зөвлөлөөс 30 орчим сая төгрөгийн урамшуулал олгогдсон байна.

Энэ тоо нь ажилтнуудын тоонд хувааж үзвэл цалингийн доод хэмжээ буюу сарын 192.000 төгрөгийн урамшуулал авсан гэсэн үг. Мөн улиралд нэг удаа 5-20 хувийн урамшуулал нэмэгддэг байсан байна.  2015 онд аймгийн хэмжээнд 25 олон нийтийн цагдаагийн ажилтнууд хариуцсан багийн нутаг дэвсгэртээ гэмт хэргээс урьчилан сэргийлэх, нийтийн хэв журам сахиулах чиглэлээр хэсгийн байцаагчийн удирдлаганд иргэд, аж ахуй нэгж байгууллагаас 536 дуудлага мэдээлэл хүлээн авч ажилласан байна. Гэмт хэргээс урьчилан сэргийлэх ажлын хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран “Сар шинэ”, “Илрүүлэлт-Оргодол 2015”, “Цахим тоглоом”, “Галт тэрэг”, “Тамхины аян”,”Ногоон гэрэл цагаан шугам”, “Гэмт хэрэг зөрчилгүй хамт олон – 2”, “Гэр оронгүй тэнэмэл иргэн-3” зэрэг 16 удаагийн ерөнхий, 84 удаагийн тусгай, 8 удаагийн нэг бүрчилсэн арга хэмжээг зохион байгуулахад идэвх санаачилгатай оролцон ажиллажээ.