m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.02.02 04:42
113
Д.Жаргалсайхан: Баялаг бүтээгчдийг дэмжихгүй бол хүмүүсийн хөдөлмөр талаар болно

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооын үйл ажиллагааг төрийн болон төрийн бус байгууллагууд дэмжиж, хамтран ажилласаар байгаа. Баянхонгор аймаг 2016 оныг "Баялаг бүтээгчдийг дэмжих жил" болгон зарласан. Энэ ажлын хүрээнд Баянхонгор аймгийн хөгжүүлэх 2016-2025 оны хөгжлийн хөтөлбөрийг иргэдийн оролцоотойгоор хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм. Орон нутагт хийгдсэн бүтээн байгуулалтын ажлын талаар аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхантай ярилцлаа.

-Баянхонгор аймаг өнгөрөгч 2015 онд хийсэн бүтээн байгуулалтын ажлын талаар ярилцая.

-Баянхонгор аймгийн хот төлөвлөлтийн ерөнхий төлөвлөгөөг БНСУ-ын инженерийн компаниатай хамтран хийж байгаа. Хот төлөвлөлтийг зөв хийснээр ямар ажлыг хаанаас нь эхлэх, хэрхэн гүйцэтгэх зэрэг асуудлууд гарч ирдэг. Манай аймгийн хувьд хөрс, агаарын бохирдол ихтэйгээс гадны голын ай сав, хөндийн бүс нутагт оршдог ч сул шороо их учир тоосжилт их байна. Үүний улмаас ард иргэдийн эрүүл амьдрах нөхцөл алдагдаж халдварт өвчний дэгдэлт нэмэгдсэн.

Үүний улмаас ард иргэдийн эрүүл амьдрах нөхцөл алдагдаж халдварт өвчний дэгдэлт нэмэгдсэн.

Энэ асуудлыг шийдэх зорилгоор ногоон байгууламж, хот бий болгохоор хөгжлийн хөтөлбөр, хот төлөвлөлтийн асуудалд тусгасан.  Баянхонгор аймгийн ногоон хот болгох зорилгоор аймгийн төвийн хойд хэсгээр 5.6 км-ийн ойн зурвасыг байгуулсан. Суулгасан модыг арчлах асуудалд ихээхэн анхаарал хандуулах хэрэгтэй. Энэ ажлыг услалтын системээр шийдсэн. 13 мянган тонн багтаамжтай хиймэл нуурын усан сангаас ойн зурвас болон аймгийн төвийн ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнг бий болгох ажлыг зохион байгуулж байна. Аймгийн төвд 5 га газарт хиймэл нуур, иргэд чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжийг олгосон  “Эв нэгдлийн цэцэрлэгт хүрээлэн”-г байгуулж байна. Барилгын ажил 70-80 хувьтай явж байгаа бөгөөд ирэх зургаан сард нээлтээ хийхээр төлөвлөж байгаа.

Барилгын ажил 70-80 хувьтай явж байгаа бөгөөд ирэх зургаан сард нээлтээ хийхээр төлөвлөж байгаа.

-Хүн амын нягтаршил, автомашины тоо өссөнөөс болж тоосжилтын хэмжээ нэмэгдэж байгаа гэж ойлгож болох уу?

-Тоосонцорыг багасгах зорилгоор автозамын ажил олноор хийгдэж байна. 2014 оны байдлаар 14 км замтай байсан бол өнгөрөгч онд шинээр найман км автозамыг барьж ашиглалтанд оруулсан. Гэр хорооллын тоосжилтыг багасгах зорилгоор автомашины хөдөлгөөнийг хязгаарлаж байна. Аймгийн төвд гурван чиглэлээр автомашин зорчиж байгаа. Аймгийн төвд мал, амьтан байлгахыг хориглож байна. Малыг 100 хувь аймгийн төвөөс гаргаж, нохойг бүртгэлжүүлэх, вакцинжуулалтанд хамруулж ажилласан. Усны өөр эх үүсвэрийг бий болгох зорилгоор 30 км-ийн зайд хиймэл нуурыг бий болгосон. Мөн загас үржүүлгийн ажлыг хийж аймгийн төвийн хэрэгцээг хангах төлөвлөгөөтэй байгаа.

Малыг 100 хувь аймгийн төвөөс гаргаж, нохойг бүртгэлжүүлэх, вакцинжуулалтанд хамруулж ажилласан. 

-Орон нутагт тулгардаг нийтлэг нийгмийн салбар байдаг. Эрүүл мэнд боловсролын асуудал орон нутагт тулгардаг хүнд салбаруудын нэг. Танай аймгийн хувьд өнгөрөгч жилүүдэд эрүүл мэнд, боловсролын салбар ямар ажлуудыг хийсэн  бэ?

-Нийгмийн салбарт олон шинэчлэлийн ажлыг хийсэн. Эрүүл мэндийн салбарт гэхэд л бүх сумын төв анхан шатны шинжилгээ, оношлогооны  аппараттай болсон. Ерөнхий сайдын багцаас нэг тэрбум 200 сая төгрөгийн санхүүжилтээр Бүсийн оношилгоо эмчилгээний төв болсон. Бидэнд дутагдаж байгаа зүйл нь компьютер томографын аппарат, зөөврийн рентген. 2014 оноос хойш аймгийн иргэдийн урьдчилан сэргийлэх үзлэгийг хийж байгаа.

Бидэнд дутагдаж байгаа зүйл нь компьютер томографын аппарат, зөөврийн рентген. 

Сургуулийн өмнөх боловсролын хамрагдалт 2012 онд 73 хувьтай байсан. Энэ жилийн хувьд 86 хувьд хүрсэн. Сургуулийн хамрагдалт болон хүүхдийн тоо өссөн. Бүтээн байгуулалтын ажлын үр дүнгээр тоон үзүүлэлт өссөн гэж хэлж болно. Аймгийн төвд шинээр дөрвөн цэцэрлэгийг ашиглалтанд орууллаа. Хандив, байгууллагын дэргэдэх, хувийн цэцэрлэгүүд шинээр ажиллаж байна.

Аймгийн төвд шинээр дөрвөн цэцэрлэгийг ашиглалтанд орууллаа. 

Спортын салбарт ихээхэн хөрөнгө оруулалт хийсэн. Аймгийн төвд 13 спорт заал үйл ажиллагаа явуулж байна. Шинээр гурван заал байгуулж, хоёр зааланд бүрэн засвар хийсэн. Хувь хүний эрүүл мэндэд спортын заалны гүйцэтгэх үүрэг их. 2015 онд спортын салбараас 386 багц медалийг авсан. Өнгөрөгч жил аймгийн төвд гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль болсон. Аймгийн төвийг нүүлгэх, урьдчилан сэргийлэх ажилд 19 мянган иргэн хамрагдсан. Боловсролын салбарт хүүхэд нэг бүрийн авъясыг нээн хөгжүүлэх нь чухал. Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл мэнддээ анхаарах, өөрийгөө хөгжүүлэх асуудалд ихээхэн анхаардаг болсон.

Аймгийн төвд 13 спорт заал үйл ажиллагаа явуулж байна. 

-Аливаа ажлыг хийхэд хөрөнгө оруулалт, санхүүгийн асуудал чухал байдаг. Үүний эх үүсвэрийг ямар бодлогоор зохицуулдаг вэ?

-Орон нутгийн өөрийн эх үүсвэрийг тусад нь бий болгосон. Улсын төсөв бусад төсвийг хардаг байсныг зогсоохыг оролдож байна. Өнгөрөгч гурван жилийн хугацаанд долоон тэрбум төгрөгийг орон нутгийн хөрөнгө оруулалтаар шийдсэн. Энэ хөрөнгө оруулалт боловсрол, соёл болон нийгмийн асуудлыг шийдвэрлэх асуудалд зарцуулагдсан.

Өнгөрөгч гурван жилийн хугацаанд долоон тэрбум төгрөгийг орон нутгийн хөрөнгө оруулалтаар шийдсэн. 

-Баянхонгор аймгийн хувьд Шинэ сум төсөл амжилттай хэрэгжсэн шүү дээ. Энэ төслийн үр дүн нь яаж харагдаж байна вэ?

-“Шинэ сум” төсөл зэргэлдээх сумдад том итгэл үнэмшлийг төрүүлж чадсан. Аймгийн төдийгүй улсын хэмжээнд энэ хоёр сумыг судлах, танилцах ажил явж байна. Хүн ямар орчин нөхцөлд ажиллаж, амьдрах ёстой Монгол улсын ирээдүйг тэр хоёр сумаас харж болно.

Хүн ямар орчин нөхцөлд ажиллаж, амьдрах ёстой Монгол улсын ирээдүйг тэр хоёр сумаас харж болно.

-Бусад сумд шинэ сумдыг дагаад хөгжих боломж бий юу?

-Энэ хоёр сумыг үзээд бид хөгжиж болох юм байна гэсэн итгэл үнэмшлийг олж авдаг. Сумдад орон нутгийн хөгжүүлэх сангийн хөрөнгө хувиарлагддаг. Тэр сумын хэмжээнд хүрэх хөрөнгө оруулалт биш ч гэсэн тэр хэмжээнд хүрч ажиллах итгэлтэй болдог. Сум, орон нутгийн удирдлагууд энэ мөнгийг үр дүнтэй зарцуулж сурсан. Хэд хэдэн сумд шинэ сумын хөгжлийн араас бодлогын шинжтэй ажлуудыг хийгээд явж байна.

Сум, орон нутгийн удирдлагууд энэ мөнгийг үр дүнтэй зарцуулж сурсан. 

Өөрийн орон нутгийн онцлогт тохирсон хөгжлийн хөтөлбөрийг талаар асууя. 10 жилийн төлөвлөгөөг гаргаад байгаа гэсэн. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ямар хөгжлийг авчирна гэж төлөвлөж байна?

Баянхонгор аймаг газар нутаг том, хүн ам ихтэй монгол улсын хөгжлийг тодорхойлох аймгуудын нэг. Тийм учраас цаашдын алсын харааг тодорхойлох шаардлагатай. Хамгийн гол нь хоосон цаас биш ажил хэрэг болох нь чухал. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах хүмүүс хэрэгтэй. Бидэнд байгаа бүх боломжийг хамтрагч нарт танилцуулна. Энэ хөтөлбөр цаашдаа амжилттай, урт хугацаанд үйлчилж иргэдэд үр өгөөжөө өгнө гэж бодож байна.

Хамгийн гол нь хоосон цаас биш ажил хэрэг болох нь чухал. 

Энэ жилийн онцлох зүйл нь 2016 оныг Баялаг бүтээгчдийг дэмжих жил болгон зарласан шүү дээ?

Аливаа зүйлийг хийж бүтээнэ гэдэг цаг хугацаа, хөрөнгө мөнгө, хүний сэтгэл, хөдөлмөрийг шавхаж бий болдог. Баялаг бүтээгчдийг дэмжихгүй бол хүмүүсийн хөдөлмөр талаар болно. Хөдөлмөрлөж хийж бүтээсний үр дүнд улс орон хөгжинө гэдэг нь тодорхой боллоо. Үндэсний үйлдвэрлэлээ хэрэглэж, дэмжиж байж эдийн засаг сэргэнэ. Үүнийг Засгийн газрын хэмжээнд ярьж байна. Баялаг бүтээгчдийг дэмжсэн цаг үеэ олсон байгууллага гарч ирсэн учраас орон нутгийн удирдлагын зүгээс хамтарч ажиллах болно.

Баялаг бүтээгчдийг дэмжихгүй бол хүмүүсийн хөдөлмөр талаар болно

Баялаг бүтээгчдийг дэмжих төсөл хөтөлбөрт Баянхонгор аймгийн үйлдвэрлэгчид оролцсон. Хэр үр дүнтэй ажил болсон гэж дүгнэдэг вэ?

Манай аймгийн хувьд “Шивээ хүрэн”-гийн боомтоор худалдаа, наймаа хийдэг байсан. Сүүлийн жилүүдэд эрс багассан хилийн худалдааг сэргээж эхэлсэн. Ингэснээр 130 гаруй баялаг бүтээгч бүтээгдэхүүнээ 50 хувийн үнийн нэмэгдэлтэйгээр худалдаалдаг. Энэ баялаг бүтээгч олон орон нутгийн төсөвт том хувь нэмэр оруулдаг. Баялаг бүтээгчид нэмэгдэхийн хирээр ард иргэдийн амьжиргаа сайжирдаг.

Ингэснээр 130 гаруй баялаг бүтээгч бүтээгдэхүүнээ 50 хувийн үнийн нэмэгдэлтэйгээр худалдаалдаг. 

Баянхонгор ямар төрлийн баялаг бүтээгчид илүү хурдан хөгжиж чадаж байна вэ?

Дотоодын барилгын компаниуд 1400 айлын орон сууцыг барьж ашиглалтанд оруулсан. Иргэдийн банкны зээлийн асуудал дээр тусламж үзүүлсэнээр бүх байр эзэнтэй болсон. Барилгын компанийг түшиглэсэн зуурмаг, тоосго, блок, хавтангийн үйлдвэрээс гадна засал чимэглэлийн олон жижиг бүлэг, компанитай болсон. Улаанбаатар хотоос талх, нарийн боов ирдэггүй. Энэ хэрэгцээг орон нутгаасаа бүрэн хангадаг.