m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.02.02 05:23
283
Дархан аварга Ж.Мөнхбат алтан хуримаа Хавайд хийнэ

Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Ж.Мөнхбат гэргий Ө.Тамир нар алтан хуримаа хийхээр товлосон гэнэ. Тавин жил хамтдаа амьдарсан аав, ээжийнхээ алтан хуримыг хүүхдүүд нь Хавайд хийхээр болжээ.  Цагаан сарын шинийн 3 буюу хоёрдугаар сарын 11- нд хүүхдүүд нь Малайз явж бэлтгэл ажлаа базаах бөгөөд дархан аварга гэргийн хамт хуримынхаа бал сарыг Зүүн Азийн орнуудад өнгөрөөхөөр төлөвлөөд байгаа бололтой. 

Хуримын гол зохион байгуулагчаар Их аварга Хакүхо М.Даваажаргал ажиллаж байгаа гэнэ. Ийнхүү тавин жил жаргал зовлонгоо хуваалцаж, нэг нэгэндээ уусч жаргасан, алтан хуримаа хийх гэж байгаа буурлуудаа уншигчдынхаа өмнөөс аз жаргал хүсч, урт удаан наслахын ерөөл өргөе.