m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.02.02 05:28
79
Хурц арслан Ш.Мөнгөнбаатар түрүүлжээ

Увс нутгаас төрөн гарсан улсын цолтой бөхчүүдийн нэрэмжит, цуврал барилдааны энэ удаагийнх  Зүүнхангай сумын харьяат, Монгол улсын начин Д.Жанчивдоржийн нэрэмжит болж, өргөн дэлгэр болж өнгөрлөө. 

Барилдаанд Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, Алдар спорт хороо, Энгүй тал компаний бөх, аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар түрүүлж, Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, Хилчин СХ-ны бөх аймгийн арслан М.Бадарч үзүүрлэжээ. 

Их шөвөгт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, аймгийн хурц арслан Н.Жаргалбаяр, Ховд аймгийн Буянт сумын харьяат, аймгийн арслан О.Хангай нар их шөвөгт шалгарлаа.