m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.02.02 05:47
106
"Шаргалжуут голын жавар- 2016" мөсний баяр боллоо

Баянхонгор аймгийн Өлзийт суманд "Шаргалжуут голын жавар- 2016" мөсний баяр гурав дахь жилдээ болж өнгөрлөө. Энэ удаагийн мөсний баярыг сумын Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын нэрэмжит болгон Нийгмийн түншлэлийн багаас хамтран зохион байгууллаа.

Тэмцээнд нийт 7 баг тамирчид хурд хүч авхаалж самбаагаа сорин сүмо барилдаан, буухиа гүйлт, тэшүүр, олс таталт, урлагийн тоглолт гэсэн төрлөөр өрсөлдлөө. Тэмцээний тэргүүн байрыг Эрүүл мэндийн төв, удаах байрыг Сургууль, ЗДТГазар, Цэцэрлэг, 1, 6 дугаар багийн холимог багууд эхний таван байрыг эзэллээ. Энэ арга хэмжээнд нийтдээ 100 гаруй иргэд, хүүхэд оролцож нэгэн өдрийг жавар тачигнасан голдоо инээд хөөр цалгиулан, эрүүл агаарт өнгөрөөлөө.