m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.02.02 07:48
140
Монгол үйлдвэрлэв-Миний хэрэглээ аяны шилдгээр "Говь" тодорлоо

“Масс агентлаг”-аас санаачилсан “Монголд үйлдвэрлэв-Миний хэрэглээ” аян  өнгөрсөн нэг сарын хугацаанд амжилттай хэрэгжлээ. Тус аянд олон нийтийн сүлжээгээр тавин мянга гаруй хүн идэвхтэй оролцож үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг олон нийтэд уриалсан юм. Тэгвэл тэдгээр хүмүүсийн 29,5 хувь буюу 14755 хүн "Говь" брендийн ноолууран хувцас хэрэглэлийг хэрэглэдэгээ илэрхийлсэн юм. Иймээс "Масс агентлаг"-ийн зүгээс үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлж, загварлаг чамин, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй тус компанийнханд талархал гардууллаа.

“Масс агентлаг”-ын Бизнес хөгжил, маркетингийн газрын захирал Б.Энх-Амгалан

-Масс агентлагаас хэрэгжүүлсэн Монголд үйлдвэрлэв-Миний хэрэглээ аяныг хэрэгжүүлж дуусаад аянаа дүгнэж байна. Говь хувьцаат компанийн хувьд хоёр дахь компани болж байна уу? 

“Масс агентлаг”-аас өнгөрсөн нэг сарын хугацаанд үндэсний үйлдвэрээ дэмжих, дотоодод үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний худалдан авалтыг нэмэгдүүлэх зорилгоор олон нийтийн сүлжээнд “Монголд үйлдвэрлэв-Миний хэрэглээ” аяныг зохион байгуулсан. Энэхүү аянд тавь гаруй мянган хэрэглэгч дэмжин оролцлоо. Үүнээс Говь компанийн бүтээгдэхүүн хамгийн олон хэрэглэгчдэд хүрсэн бүтээгдэхүүн байж чадлаа. Иймээс тус  компанийнхандаа баяр хүргэж, ажлын амжилт хүсье.

Говь хувьцаат компанийн маркетингийн менежер Г.Төгөлдөр

-Танай компанийн хувьд энэхүү аяны талаар ямар мэдээлэлтэй байсан бэ. Мөн аянд оролцсон 50000 хэрэглэгчийн 30 гаруй хувь нь танай бүтээгдэхүүнийг хэрэглэдэг гэсэн байна шүү дээ?

-Баярлалаа. Манай компаниар үйлчлүүлдэг хэрэглэгчид маань энэхүү аянд нэгдэж бас энэхүү талархлыг өгч байгаад үнэхээр баярлалаа. Манай компани зөвхөн дотоодын төдийгүй дэлхийн зах зээлд чанартай бүтээгдэхүүн гаргаад зогсохгүй Монгол улсынхаа нэрийг олон улсын тавцанд гаргахыг зорин ажиллаж байна.