m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.02.02 23:58
52
Улаанбаатарт 17 хэм хүйтэн

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи говийн нутгаар баруунаас бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Завхан голын эхээр 35-40 градус, Увс нуур, Их нуурууд болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр 26-31 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын сав газар, Хэрлэн голын эх, Дарьгангын тал нутгаар 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 12-17 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 15-17 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 25 градус хүйтэн, харьцангуй чийг 75 хувь, агаарын даралт 875 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.