m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.02.03 00:43
411
"Монголд үйлдвэрлэв-Миний хэрэглээ" аянд Өвөрхангайн залуус нэгдлээ

Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо 2016 оноос "Монголд үйлдвэрлэв-Миний хэрэглээ" аяныг хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү уриалгад олны танил хүмүүс, төрийн болон төрийн бус байгууллагууд нэгдэж эх орондоо хийж бүтээсэн бараа бүтээгдэхүүнийг сурталчилж бусдыгаа уриалан дуудаж байгаа. Тэгвэл залуучуудын байгууллагын анхны төлөөлөл Улаанбаатар хот дахь Өвөрхангай аймгийн залуучуудын холбоо "Монголд үйлдвэрлэв-Миний хэрэглээ" аянд нэгдлээ. 

Тус холбооныхон энэхүү аянд нэгдэж үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авах, борлуулах ажлыг нэн тэргүүнд хийхээр төлөвлөжээ. Мөн ижил төстөй үйл ажиллагаа явуулдаг залуучуудын холбоодыг энэхүү аянд нэгдэж үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг уриаллаа. 

Улаанбаатар хот дахь Өвөрхангай аймгийн залуучуудын холбооны тэргүүн Ц.Адъяа

-Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос явуулж буй "Монголд үйлдвэрлэв-Миний хэрэглээ" аянд олон байгууллага, хувь хүмүүс нэгдэж байгаа. Залуучуудын байгууллагын төлөөлөл болох Улаанбаатар хот дахь Өвөрхангай аймгийн залуучуудын холбоо энэхүү аянд ямар шалтгааны улмаас нэгдсэн бэ?

-Улаанбаатар хот дахь Өвөрхангай аймгийн залуучуудын холбоо Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос санаачлан хэрэгжүүлж буй "Монголд үйлдвэрлэв-Миний хэрэглээ" аянд нэгдэж байгаадаа таатай байна. Манай улс экспортлогч биш импортлогч орон болоод удаж байна. Эдийн засгийн үзүүлэлтээс хараханд нийт бүтээгдэхүүний 70 хувийг импортоор авч байна. Бид эх орноо хөгжүүлэхийн тулд монголдоо үйлдвэрлэгч байх шаардлагатай. 

Бид эх орноо хөгжүүлэхийн тулд монголдоо үйлдвэрлэгч байх шаардлагатай. 

-Энэхүү аянд нэгдээд өнгөрөх биш залуучуудыг уриалан дуудсан ажлыг зохион байгуулах нь чухал. Залуучуудын холбооноос олон нийтэд чиглэсэн ямар ажлыг хийх төлөвлөгөөтэй байгаа вэ?

-Тэгэлгүй яахав. Манай холбооноос үндэсний үйлдвэрлэлийг дэмжихийн тулд өөрсдөө борлуулах, худалдан авах ажлыг нэн тэргүүнд хийнэ. Сар шинийн баяраар манай иргэд гадаадын бүтээгдэхүүнийг бэлгэнд өгдөг. Үүнийг халж жижиг ч гэлтгүй үндэсний үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүнийг хүнд өгөхийг уриалж ажиллана. 

Үүнийг халж жижиг ч гэлтгүй үндэсний үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүнийг хүнд өгөхийг уриалж ажиллана.

-21 аймаг бүгд залуучуудын холбоотой шүү дээ. Бусад аймгийн залуучуудын холбоог энэхүү аянд нэгдэхийг уриалан дуудах уу?

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг 21 аймгийн залуучуудын холбоод дотроо үйл ажиллагаагаа идэвхитэй явуулдаг Ховд аймгийн залуучуудын холбоо, Монголын барилгачин залуучуудын холбоодыг "Монголд үйлдвэрлэв-Миний хэрэглээ" аянд нэгдэж залуучуудын дуу хоолой байгаасай гэж хүсэж байна. 

Ховд аймгийн залуучуудын холбоо, Монголын барилгачин залуучуудын холбоодыг "Монголд үйлдвэрлэв-Миний хэрэглээ" аянд нэгдэж залуучуудын дуу хоолой байгаасай гэж хүсэж байна. 

Улаанбаатар хот дахь Өвөрхангай аймгийн залуучуудын холбооны үйл ажиллагааны талаар товчхон танилцуулахгүй юу?

Манай холбоо таван алба, 25 тэргүүлэгч, гурван дэд тэргүүнтэй үйл ажиллагаа явуулдаг. Улаанбаатар хот дахь 21 аймгийн залуучуудын холбооноос 2015 оны ажлын дүнгээр манлайлсан байгаа.

Нийгмийн томоохон бүлгийн нэг залуучууд үндэсний үйлдвэрлэл, дотоодын бүтээгдэхүүнийг хэр дэмжиж хэрэглэж байна гэж дүгнэдэг вэ?

Нэг хэсэг залуучууд гоё ганган брэндийг түлхүү хэрэглэдэг байсан. Харин энэ байдал өөрчлөгдөж байгаа. Үндэсний үйлдвэрлэлийн бүх төрлийн арьсан бүтээгдэхүүнийг залуучууд хэрэглэдэг.