m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.02.03 00:48
95
Замын-Үүд сум шилдгээр шалгарлаа

Дорноговь аймаг улирч буй 2015 оны ажил үйлсээрээ сум, аймагтаа манлайлсан ажил хөдөлмөрийн сайчуул, шилдэг тариаланч, аймгийн алдарт уяач, аймгийн тэргүүний хамт олон, “Тэргүүний ажилтан” сум, агентлагуудын шагналыг аймгийн удирдлагууд гардууллаа. Аймгийн тэргүүний сумаар Замын-Үүд сум шалгарсан бол аймгийн Эрүүл мэндийн газар шилдэг байгууллагаар тодров.

Замын-Үүд сум Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Шинэ Дорноговь” тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг орон нутагт амжилттай хэрэгжүүлсэн, төрийн байгууллагын үйл ажиллагаанд үйлчилгээний төгөлдөршлийг нэвтрүүлэхэд байгууллага хамт олноороо идэвх санаачилга гарган ажилласан аж. Харин аймгийн тэргүүний ажилтнаар төрийн байгууллагын 10 хүн шагнууллаа.