m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.02.03 00:53
74
Гал унтраах үлээгч аппаратыг долдугаар сард хүлээлгэн өгнө

ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрынтөлөөлөгчид БНХАУ-ын Эрээн хотод ажлын айлчлал хийж байна. БНХАУ-ын Хөх хотын Дотоодын хамгаалах ерөнхий ангийн галын аюулаас урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан дэд дарга Гө вөнь Жүн ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, онцгой байдлын хурандаа С.Залуухүү тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар 2015 онд ӨМӨЗО-ны Ардын Засгийн дэд дарга айлчлан ирэхдээ Монгол Улсын талд санал болгосон 100 ширхэг  гал унтраах үлээгч аппаратыг энэ оны  долдугаар сард  манай талд хүлээлгэн өгөхөөр болжээ.

Мөн БНХАУ-ын Засгийн газраас хэрэгжүүлэх ой, хээрийн түймэртэй тэмцэх төслийн хэрэгжилтийг явцтай танилцаж, хил залгаа бүс нутагт ой, хээрийн түймэр гарсан тохиолдолд албан хаагчдыг хилээр хялбаршуулсан хэлбэрээр хил нэвтрүүлэх зэрэг асуудлаар хоёр тал ярилцан тохиролцлоо.