m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.02.03 01:02
122
Төв аймаг "Хэрэглэгч-Баялаг бүтээгчид"-ийг дэмжих жил болголоо

Нэг жил гаруй хугацаанд үргэлжилсэн Баялаг бүтээгчдийг дэмжинэ төслийн үр дүн гарч нийслэл болон хөдөө орон нутгууд баялаг бүтээгчдээ дэмжих ажлыг эрчимжүүлээд байна. Тодруулбал Нийслэлийн Баянгол дүүрэг энэ 2016 оныг баялаг бүтээгчдээ дэмжих жил болгон зарлаж ББДХ-той хамтран ажиллах санамж бичгээ үзэглэн төлөвлөсөн ажлуудаа хийж эхэлсэн.

Энэхүү ажлыг түүчээлэн Төв аймаг 2016 оныг "Хэрэглэгч-Баялаг бүтээгчдийг дэмжих жил" болгон зарлалаа

Тэгвэл энэхүү ажлыг түүчээлэн Төв аймаг 2016 оныг "Хэрэглэгч-Баялаг бүтээгчдийг дэмжих жил" болгон зарлалаа.  Мөн Аймгийн Засаг дарга Д.Баярбат, Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяр нар тус жилийн хүрээнд хийгдэх ажлын төлөвлөгөөгөө батлан, хамтран ажиллах гэрээг үзэглэлээ. Тус арга хэмжээний үеэр жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, иргэнийг аймгийн Засаг даргын хүндэт жуух бичгээр шагнаж урамшуулсны дээр Зуунмод, Баянчандмань, Жаргалант сумын үйлдвэрлэл эрхлэгчид өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан юм.

Төв аймаг энэ жилийн хүрээнд найман том ажлыг төлөвлөсөн бөгөөд 30 гаруй байгууллага Баялаг бүтээгчдийг дэмжих холбоонд гишүүнээр элссэн юм. Мөн аймгийн баялаг бүтээгчдийг дэмжих холбооны салбар хороон даргаа сонгосон бөгөөд 11 тэргүүлэгч гишүүнтэйгээр ажиллахаар боллоо. Салбар хорооны дарга Л.Батболдын хэлж буйгаар хамгийн түрүүнд аймгийнхаа 27 суманд хурлаа зохион байгуулж хийх ажлаа төлөвлөж, танилцуулна гэдгээ онцолсон юм.