m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.02.03 01:06
67
Өнөөдөр болох үйл явдлууд

10:00 цагаас МАХН-аас цаг үеийн асуудлаар шуурхай хэвлэлийн бага хурал зарлалаа.

10:00 цагаас Сонгуулийн ерөнхий хорооны дугуй зааланд Монголын хуульчид цугларч Цэц, УИХ хоёрын хооронд үүсээд байгаа асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг хийнэ.

10:00 цагаас МҮХАҮТ-ын их танхимд кассын машин борлуулж буй аж ахуйн нэгжүүдийн үзэсгэлэн худалдаа, НӨАТ суутган төлөгч нарт зориулсан сургалт болно.

11:30 цагаас Х ТҮЦ продакшиний жүжигчин Батзориг олон нийтийн цахим хуудас, Facebook-ээр явсан бичлэгийн талаар залруулга мэдээлэл хийнэ. 

11:30 цагаас "Хөдөлмөрийн хүний төлөө" дээд шагналыг гардуулна. Жилд нэг удаа олгодог энэхүү хүндтэй шагналын эздээр нийслэл, салбар, орон нутгийн 10 хүн тодроод байна. Ёслолын ажиллагаа МҮЭХ-ны 4 давхрын зааланд болно.

11:30 цагаас НӨАТ болон гаалийн татварын асуудлаар ШӨХТГ-ын зааланд хэвлэлийн бага хуралтай. 

11:40 цагаас Тоон гарын үсгийн нээлт IT паркт болно. 

12:00 цагаас Д.Нацагдоржийн нэрэмжит УБ хотын төв номын санд сэтгүүлч Дэмчигжавын Отгонбаярын "Түүчээ буюу “хүүхдийн” Д.Сүрэнжав" номын нээлт болно.