m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.02.03 02:23
142
Зика вирус бэлгийн замаар халдварласан байх магадлалтай

Латин Америкийн орнуудад хурдацтай тархаж буй зика вирусын халдвараар АНУ-ын иргэд  өвчилсөн билээ. Тэд халдвар авсан орнуудад жуулчлаад, Америкт ирэх үедээ халдвар авсан нь тогтоогдсон юм. Тэднийг Даллас хотын төв эмнэлэгт тусгаарлаж, эмчилгээ хийж байна.

Шумуулаас хүнд халддаг гэгдээд буй зика вирус бэлгийн замаар халдварласан байх магадлалтай

“Шумуулаас хүнд халддаг гэгдээд буй зика вирус бэлгийн замаар халдварласан байх магадлалтай” хэмээн Техас мужийн “Өвчний хяналт тавих төв”-өөс мэдээллээ. Тус төв “Урьдчилсан байдлаар нэг өвчтөн бэлгийн замаар уг вирусын халдвар авсан байх магадлалтай байна. Өвчтөний биеэс шумуулын хазсан ором олдоогүй. ДЭМБ-д уг тайлангаа явуулсан. Тун удахгүй албан ёсны хариу гарна” гэсэн байна.