m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.02.03 03:05
56
Сүржин нэртэй зарын цаана намын хандив байв

МАХН-аас өнөөдөр шуурхай хурал зарлалаа гэсэн нь онцлох мэдээллийн нэг байлаа. Тус намын санхүүжилт болон намын дарга Н.Энхбаяр, Эрүүл мэнд спортын сайд асан  Г.Шийлэгдамба, Шадар сайд Ц.Оюунбаатартай холбоотой асуудал олны анхаарлын төвд байгаа. Өнөөдрийн зарласан хэвлэлийн бага хурлыг дээрх асуудалд ямар нэгэн тайлбар өгнө хэмээн найдсан ч байдал эсрэгээр...

Өнөөдрийн зарласан хэвлэлийн бага хурлыг дээрх асуудалд ямар нэгэн тайлбар өгнө хэмээн найдсан ч байдал эсрэгээр

Тодруулбал “Зууны мэдээ” Үндэсний мэдээллийн төвд иргэн П.Ариунжолоо нь МАХН-д 500 мянган төгрөг хандивласнаа сүр дуулиантайгаар зарлаж, залуусыг улстөрийн намуудад хандив өргөхийг уриалав.  Түүнээс яг одоо  МАХН-д өрнөж байгаа асуудлыг хэрхэн харж байгаа талаар лавлахад “Би намын гишүүн биш. Зөвхөн улс эх орныхоо төлөө МАХН-д хандив өгч байна. Тус намын мөрийн хөтөлбөрийг би дэмждэг. Тиймээс 500 мянган төгрөгний хандив өгсөн. Аливаа улс төрийн намуудын санхүүжилт олон нийтэд нээлттэй байх ёстой. Энэ дашрамд залуусыг ч мөн намд хандив өгөхийг уриалж байна” гэсэн юм.

Т.Уранжолоо нь МАХН-д 500 мянган төгрөг хандивласнаа сүр дуулиантайгаар зарлаж, залуусыг улстөрийн намуудад хандив өгөхийг уриалав

Хувиараа бизнес эрхэлдэг гэх П.Ариунжолоо тус намд  500 мянган төгрөг хандивлсан үйлдлийг МАХН-ынхан үүссэн нөхцөл байдлыг зөөлрүүлэхийг оролдохын зэрэгцээ энэ нь захиалгат  нэгэн жүжиг байсныг үгүйсгэхгүй. Хамгийн гол нь цаг нартай уралдан ажилладаг сэтгүүлчдийг хууран мэхлэн цуглуулах хэрэг МАХН болон 500 мянган төгрөгөө улс орны төлөө гавьяа байгуулсан мэт зарлах иргэнд баймгүйсэн. уурлаж бухимдсан сэтгүүлчид цувран дараагийнхаа ажлыг зорьсоор тэр ганцаар үлдэх дөхсөн. Ямартай ч аливаа  улс төрийн намд хандив өгөх нь иргэний эрх ч өнөөдрийн үйл явдал цагаа олоогүй, МАХН-ынхан үйл явдлыг өөр тийшээ хандуулж, олны анхаарлыг сулруулах арга япсан зүйл мэтээр ойлгогдлоо.