m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.02.03 03:39
115
“Улаанбаатар өвлийн наадам” бямба гарагт болно

Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хзрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран өвлийн болон тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах зорилгоор “Улаанбаатарын өвлийн наадам”-ыг гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Өвлийн олон төрлийн спорт тоглоом, уламжлалт наадгайгаар тоглон, амралтын өдрийг гэр бүлийнхэнтэйгээ өнгөрүүлэх боломжийг олгодог “Улаанбаатар өвлийн наадам” энэ сарын 6-ны бямба гарагт   12-16.30 цагийн хооронд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно.

“Улаанбаатар өвлийн наадам” энэ сарын 6-ны бямба гарагт   12-16.30 цагийн хооронд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно

Наадмын үеэр уран гулгалтын болон тэшүүрийн үзүүлэх тоглолт, мөсөн шагайн харваа, мөсөн сурын харвааны мэргэжлийн  болон сонирхогчдын тэмцээн, нохойтой чарга, өвлийн дугуйн аялал  болох юм. Спорт тоглоомуудаас гадна халуун ундаа, зуушаар үйлчлэх тул гэр бүл, найзууд, хамт олноороо хүрэлцэн ирэхийг урьж байна.