m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.02.03 05:38
96
О.Баасанхүү: Миний хийх мэдэгдлийг өөр хүмүүс мэддэг бололтой

МАХН-ыг тойрсон яриа, дуулиан ар араасаа хөвөрсөөр байна. МАХН-ын төлөөлөл УИХ-ын гишүүн О.Баасанхүү маргааш МАХН-д сайдын суудал ямар үнэтэй байдаг талаар мэдээлэл хийнэ гэх зар тарлаа. Энэ мэдээллийн мөрөөр сэтгэгдэл хөвөрч, дахиад нэг нь үнэнийг өчих нь гэсэн зүйл бичсээр байна.

Хүнээс асууж тодруулаагүй байж сошиал ертөнцөөс хэн нэгний бичсэн зүйлийг мэдээлэл болгож байгаа нь учир дутагдалтай байна

Энэ талаар О.Баасанхүүгээс тодруулахад "Би тийм мэдээлэл хийнэ гэж зар тараагаагүй. Цахим хуудаснаас олж үзсэн . Миний хийх мэдээлэл, бодлыг өөр хүмүүс мэддэг бололтой юм. Хүнээс асууж тодруулаагүй байж сошиал ертөнцөөс хэн нэгний бичсэн зүйлийг мэдээлэл болгож байгаа нь учир дутагдалтай байна. Асууж тодруулсанд баярлалаа" гэв.