m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.02.03 06:01
55
Ялтан шилжүүлэх хэлэлцээрт гарын үсэг зуржээ

Хууль зүйн сайд Д. Дорлигжав БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконг-д ажлын айлчлал хийж байна. Монгол Улсын Хууль зүйн сайдын 2012 онд Хонконг-д хийсэн айлчлалын үеэр хоёр тал “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай” болон Ялтан шилжүүлэх тухай хэлэлцээрүүд байгуулахаар тохиролцсон юм.

Энэ удаагийн айлчлалын үеэр ялтан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар эх орондоо ялаа эдлэхийг хүссэн БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконг-д ял эдэлж буй Монгол Улсын иргэдийг шилжүүлэн ирүүлэх ажиллагааг тодорхой журмын дагуу цаг алдалгүй гүйцэтгэх боломжтой болж байгаа юм.