m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.02.03 07:41
91
Охидын хагалгаа амжилттай болжээ

Дархан сумын ИТХ, БНСУ-ын Бүчонь хотын ИТХ-ын дарга нар хамтран ажиллах “Санамж бичиг” –ийг 2014 онд үзэглэсэн. Төрөлхийн сонсголгүй эгч дүү хоёр настай охид БНСУ-ын Бүчонь хотын Католокийн Их сургуулийн эмнэлэгт “Чихний дунгийн суулгац”суулгах мэс засал хийлгэсэн тухай бид мэдээлсэн. 

Охидын хагалгаа амжилттай болж  эх орондоо ирсэн байна.  БНСУ-ын Кёнги аймгийн Бүчонь хотын ИТХ-ын дарга Ким Моон Хо болон Төлөөлөгчид хамтран хандивын аян өрнүүлж хагалгааны зардал, онгоцны тийз, байр, хоол, орчуулагчийн зардал зэрэг нийт 350 орчим сая төгрөг болсныг Солонгосын талаас мэдээлсэн байна.