m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.02.03 08:04
216
Хурд хамтлаг Солонгост тоглолтоо хийнэ

Монголын урлагийг “Хурд” хамтлаггүйгээр төсөөлөхийн аргагүй. “Цэргийн бодол”, “Аавдаа би хайртай”, “Монголтойгоо би адилхан”, “Зураг шиг бүсгүй”, “Санаж байна” зэрэг олон гайхалтай уран бүтээлийг нь аялахгүй өнгөрсөн монгол залуус цөөхөн болов уу.

Тус хамтлагийнхан үргэлж бусдаас шинэ содон байж чаддаггийн учир Монголын рок, поп урлагийн түүхийг хориод жилийн турш амжилттай бичилцэж олон ч залуус, аав ээж, амраг хосуудын сэтгэлийн утсыг аялгуут дуу хоолойгоороо хөглөсөөр ирсэн билээ.

Тэгвэл тус хамтлаг Солонгост байгаа Монголчууддаа зориулан тоглолтоо хийхээр болжээ. Тоглолт ирэх хоёрдугаар сарын 7, 8-ны өдрүүдэд буюу сар шинийн баярын өдрүүдэд болох юм байна.