m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.02.03 08:35
245
Л.Гүндалай "Монголоороо байгаасай" дууны талаар мэдээлэл хийнэ

МУСТА дуучин Д.Дариймаа дуулж олны хүртээл болгосон “Монголоороо байгаасай” хэмээх дууг “Ард түмнээ хайрлая” намын дарга Л.Гүндалай дуулж, клип хийлгэсэн нь олон нийтийн цахим сүлжээгээр тархсан.

Дууны шүлгийг зохиосон Б.Цогжилт, хөгжмийн зохиолч Баян нараас албан ёсны зөвшөөрөлгүй авч уран бүтээлчдын оюуны өмч хулгайлсан хэргээр шалгуулахаар болсон аж. Үүнтэй холбогдуулан Л.Гүндалай маргааш “Үндэсний мэдээллийн төв”-д сэтгүүлчдэд мэдээлэл хийх болсноо зарласан байна. 

Энэхүү бичлэгийг одоогийн байдлаар 283 мянган хүн үзэж, 3860 гаруй удаа бусадтай хуваалцаж, 2000 орчим сэтгэгдлийг үлдээсэн байна.