m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.02.03 08:47
205
Орон гэргүй болсон гэр бүлд туслах хандивын аян эхэлжээ

Дархан сумын 13-р багийн 26-р байрны иргэн А.Баасандоржийнд 2016 оны 1-р сарын 24-ний орой гал гарч гэр орон, эд хөрөнгө нь шатаж их хэмжээний хохирол учирсан аж. Өрхийн тэргүүн ганцаараа ажил хийж амьдралаа авч явдаг. А.Баасандоржийнх 3-9 насны таван хүүхэдтэй. Олон хүүхэдтэй залуу гэр бүлд найз нөхөд, хамт олон нь туслаж гэрт нь засвар хийн сэтгэл санааны болон эд материалын дэмжлэг туслалцааг үзүүлж байгаа аж.

Айл шиг айл болоход нь аяга тавагнаас эхлээд олон зүйл хэрэгтэй байгаа учир харъяа багаас нь “Сайн үйлсийн аян”-ыг өрнүүлж аж ахуй нэгж, байгууллага, ард иргэдийг тус айлд халуун сэтгэлийн гараа сунгахыг уриалж байгаа юм. Одоогоор Дархан-Уул аймгийн Улаан Загалмайн Хорооныхон уриалгад нэгдэж тусламж үзүүлээд байна.