m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.02.03 08:49
83
БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хе 64 нас хүрлээ

 

БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хе 64 нас өчигдөр хүрлээ. Тэрээр 1954 оны II сарын хоёрны өдөр Тэгү хотод Ерөнхийлөгч аав Пак Жонг Хи-гийн том охин болон мэндэлсэн юм. Төрсөн өдрийн мэнд хүргэсэн мэндчилгээ, цэцгийн баглаа  Ерөнхийлөгчийн ордныг дүүргэх шахсан аж.

 БНХАУ-ын дарга Си Жиньпин, Ерөнхийлөгч Пак Гын Хе-д төрсөн өдрийн баярын мэнд хүргэсэн ил захидал ирүүлжээ. Тэрбээр  2013 оноос хойш гурав дахь жилдээ ийнхүү өөрийн гараар бичсэн ил захидал илгээж байгаа ажээ.

 БНХАУ-ын дарга Си Жинпинь, Ерөнхийлөгч Пак Гын Хе-д төрсөн өдрийн баярын мэнд хүргэсэн ил захидал ирүүлжээ

 Ерөнхийлөгч Пак Гын Хе-гийн төрсөн өдрийн арга хэмжээнд 10 гаруй хүн оролцоод  хоёр цаг орчим болоод өндөрлөсөн аж.