m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.02.04 00:38
61
Монголын энхийг сахиулагчдын ачаар хэргийн гаралт буурчээ

Монголын энхийг сахиулагчид БНӨСУ-ын Юнити мужийн Лирт түр баазаа байгуулаад гурван сар гаруй хугацааг өнгөрүүлээд байгаа юм. Mонголын энхийг сахиулагчид уг газар байрлаж эхэлснээс буюу өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш сөргөлдөгч талуудын хооронд байлдааны ажиллагаа зогсож, гэмт хэргийн гаралт эрс буураад байгаа талаар мэдээлсэн байна. 

БНӨСУ-д явагдаж буй UNMISS ажиллагааны Хойд секторын командлагч, хурандаа С.Амарсайхан тэргүүтэй төлөөлөгчид Юнити мужийн Лир болон Бентью хот, Фадях, Адок суурингуудын сөргөлдөгч талын удирдлагууд болон орон нутгийн иргэдтэй уулзах үеэр монгол энхийг сахиулагчдын талаар ярилцжээ.