m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.02.04 00:40
72
Ажил мэргэжлийн мэдээллийн төвийн нээлт болно

Хан-Уул дүүрэгт байрлах Хөдөлмөрийн ордон буюу ХЭҮСМҮТ-ийн байранд Монголд анх удаа байгуулсан Ажил мэргэжлийн мэдээллийн төвийн нээлтийн тууз хайчилна. Ёслолын ажиллагаанд Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Швейцарийн Хөгжлийн агентлагийн суурин төлөөлөгч Маркус Валдфогел нар оролцоно.

 
Мөн Барилгын Политехник коллежид  Герман, Австрали, Швейцарийн Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжиж буй төслийн хүрээнд Германд хэрэглэж буй дөрвөн мэргэжлийн 88 сурах бичгийг монгол хэлнээ орчуулан Монголын сургуулиудад бэлэглэж буй юм. Хэвлэлтээс дөнгөж гарсан шинэхэн сурах бичгийг хүлээлгэн өгөхөөр Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, ХБНГУ-аас Монголд суугаа Элчин сайд Герхард Тийдеманн, Австралийн Элчин сайд Ж.Лангтри нарын албаны хүмүүс оролцоно. Арга хэмжээ 12.00 цагаас эхэлнэ.