m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.02.04 00:47
82
З.Занабазар гурав дахь удаагаа улсын аварга боллоо

2016 оны чөлөөт бөхийн залуучуудын УАШТ-ний хоёр дахь өдөр эрэгтэй 55, 74, 96 кг, эмэгтэй 48, 59, 72 кг-ын жингүүдийн барилдаан боллоо.Залуу бөхчүүдийн хоёр дахь барилдааны хувьд онооны илт давуу ялалт, цэвэр ялалт харьцангуй цөөхөн гарлаа. Эрэгтэй 55 кг-ын жинд З.Занабазар, Ц.Цогбадрах нар өсч яваа ур чадвараа гарган хөнгөн жингийн шилдэг залуу халаа болж байгаагаа нотолж шувтаргын барилдаанд ширүүн өрсөлдөж барилдааны төгсгөл Ц.Цогбадрах цуцаж З.Занабазар нь ард нь гарч дэвжээнд шахах эргүүлэх мэх хийж 12:4 онооны харьцаагаар ялсан.

З.Занабазар гурав дахь удаа, Ц.Намуунцэцэг хошой, Э.Даваанасан, Б.Нямсамбуу, П.Отгонбаяр, З.Сумьяабазар нар анх удаа улсын аварга болсны дотор ах дүү З.Занабазар, З.Сумьяабазар нар хоёулаа залуучуудын улсын аварга болж УАШТ-нийг чимлээ.

Эхний хоёр өдрийн байдлаар ҮБТДС 3, “Алдар” спорт хороо”, “Хасу-Мегастарс” клуб тус бүр хоёр, “Женко”, “Харгант цамхаг” клуб, нийслэл Налайх, Чингэлтэй дүүргийн бөхчүүд тус бүр 1 алтан медаль хүртээд байна.