m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.02.04 01:06
89
Баянхонгор аймгийн "Хөдөлмөрийн аварга"-ууд тодорлоо

Баянхонгор аймгийн 2015 оны “Хөдөлмөрийн аварга’’-ууд тодорлоо. Төрийн албан хаагчдаас  Аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн мэргэжилтэн Ч.Өлзий, Боловсролын салбараас  аймгийн Боловсрол, соёлын газар СӨБ-ийн арга зүйч Б.Оюунгэрэл, Эрүүл мэндийн салбараас аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэлт, гемодиализын их эмч Ч.Отгондаваа, Хууль, хяналтын байгууллагаас  Цагдаагийн газрын дарга Б.Оюутболд, Биеийн тамир, спортын салбараас аймгийн Биеийн тамир, спортын газрын биеийн тамир, олимп судлалын арга зүйч Т.Гомбо, Соёлын салбараас аймгийн Хөгжимт драмын театрын дарга С.Энхболд нар аваргууд боллоо.

Мөн Аж үйлдвэр, Барилга, Тээвэр, Мэдээлэл, холбоо,Үйлчилгээ, Санхүү бүртгэл, Эдийн засаг, гээд салбар бүртээ 2015 онд ажил, үйлүсээр тэргүүлсэн иргэдийг “Хөдөлмөрийн аварга”-аар тодруулав. “Тэргүүний хамт олон”-оор Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, “Тэргүүний хоршоологч”-оор Хот мандал ундарга хоршоо тус тус шалгарсан байна.