m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.02.04 03:53
73
Ажил мэргэжлийн мэдээллийн төв нээлтээ хийлээ

Хүүхэд, залуучууд мэргэжлээ зөв сонгоход болон ажилгүй иргэд ажил хайхад амар хялбар байхад зориулсан “Ажил, мэргэжлийн мэдээллийн төв” өнөөдөр нээлтээ хийлээ. Тус төвийг Герман, Швейцарь, Австрали улсын Засгийн газрын санхүүжилтээр Монгод Улсын Хөдөлмөрийн яамтай хамтран байгууллаа. Энэхүү мэргэжлийн мэдээллийн жишиг төвийг байгуулснаар мэргэжлийн мэдээллийн нэгдсэн санг бий болгож, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөх үйлчилгээг иргэдэд цахим хэлбэрээр хүргэхийн зэрэгцээ ажил мэргэжлийн нэгдсэн сүлжээг улс орон даяар холбох боломж олдоно хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Өнөөдөр нээлтээ хийсэн “Ажил мэргэжлийн мэдээллийн төв” нь өөрийн үйл ажиллагаагаараа Монгол Улсад жишиг загвар болсон бөгөөд цаашид үйлчилгээгээ улам чанаржуулан, цар хүрээгээ тэлснээр олон мянган залуус, ажилгүй иргэдэд мэргэжлийн өндөр түвшний зөвлөх үйлчилгээг үзүүлэх аж.

Тус төвийн нээлтийн үеэр Швейцарын хөгжлийн агентлагийн суурин төлөөлөгч Маркус Валдфогел болон ХЭҮСМҮТ-ийн захирал Ё.Чойнноров нарын сэтгэгдлийг сонслоо.

Швейцарын хөгжлийн агентлагийн суурин төлөөлөгч Маркус Валдфогел: Залуус мэргэжлээ буруу сонгох тохиолдол элбэг байдаг

- Залуус мэргэжлээ зөв сонгоход ажил мэргэжлийн чиг баримжаа олгох мэдээллийн төв өндөр үүрэг гүйцэтгэнэ. Учир нь залуус бусад хүмүүсийг дагаж мэргэжлээ буруу сонгох тохиолдол элбэг байдаг. Өөрөөр хэлбэл мэргэжлийн онцлог, давуу талыг сайн ойлгодоггүй. Тиймээс энэхүү төв залуусыг мэргэжлээ зөв сонгоход нь тусална. Түүнчлэн цаашид тэдэнд тухайн мэргэжлээр нь онолын ба дадлагын хосолсон мэдлэг олгохоороо давуу талтай.

Залуус бусад хүмүүсийг дагаж мэргэжлээ буруу сонгох тохиолдол элбэг байдаг

 

  ХЭҮСМҮТ-ийн захирал Ё.Чойнноров: Чиг үүргийн баримжааны төвийг жишиг үйлчилгээ болгоно

- Төрөөс үзүүлж байгаа хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний хамгийн чухал буюу анхны шатны үйлчилгээ бол ажил мэргэжлийн чиг баримжаа зөвлөгөө мэдээллээр хангах үйлчилгээ байдаг. Тиймээс энэхүү үйлчилгээг жишиг үйлчилгээ болгож ажил хайгч иргэд болон Ерөнхий боловсролын сургууль төгсөж байгаа сурагчид, Их дээд сургууль төгссөн залууст ажил мэргэлийн чиг баримжаа олгох,  тэднийг хөдөлмөрийн зах зээлийн мэдээлээр хангах, мэргэжлээ зөв сонгох болон эрэлттэй ямар ажлын байр байгаа талаар мэдээлэх зорилгоор энэхүү үйлчилгээг байгууллаа. Цаашид орон нутгийн хөдөлмөрийн хэлтэс, хувийн биржүүдэд энэхүү төвийг байгуулна.  

Цаашид орон нутгийн хөдөлмөрийн хэлтэс, хувийн биржүүдэд энэхүү төвийг байгуулна