m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.02.04 05:27
32
Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулна гэв

Монгол Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү өнөөдөр /2016.02.04/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, сүүлийн үед үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барихаар болсон тухайгаа мэдэгдсэн. Тэрбээр, парламентад суудал бүхий улс төрийн намын удирдлагуудын зүгээс төрийн аливаа албан тушаалтны албан тушаалын байдлыг ашиглаж давуу байдал тогтоолгох, мөнгө санхүүгийн хандив авахыг хориглоно гэсэн заалтыг дээрх хуульд нэмж тусгахаар хуулийн төслийг боловсруулжээ.

Мөн Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барьсан тухай дуулгаад хуулийн өөрчлөлтөд санхүүжилтийн талаар тусгасан хэмээлээ. Түүнчлэн Тост, тосон бумбын нурууг хамгаалалтад авах асуудлаар зарим мэдээллийг өгсөн юм. Мэдээллийн төгсгөлд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.