m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.02.04 06:20
55
Гацууртын ордын асуудлыг эцэслэн шийдвэрлэв

“Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэв. Уг асуудлыг чуулганы өнгөрсөн сарын 22-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх явцад УИХ дахь Ардчилсан намын бүлэг тав хоногийн завсарлага аваад байсан. 

Завсарлагын хугацаа дууссан тул тогтоолын төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж тогтоолын төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 61.1 хувь нь дэмжив.

Эдийн засгийн байнгын хороо тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ тогтоолын төслийн хоёрдугаар зүйлийг “Энэ тогтоолын нэгдүгээр зүйлд заасан төрийн эзэмшлийн хувийг Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч талтай хэлэлцээ хийж шийдвэрлэхийг Монгол Улсын Засгийн газар /Ч.Сайханбилэг/-т зөвшөөрсүгэй” гэж өөрчлөн найруулахаар санал хурааж шийдвэрлэжээ.