m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.02.04 06:26
69
БНСУ төрийн түшээдийн бэлгэнд хяналт тавьж эхэлжээ

Солонгос улсын Их хурлын гишүүдэд тус улсын иргэд, сайн дурын байгууллагууд Цагаан сарын баяр болон Чусокийн баяр гэх мэт үндэсний хэмжээний томоохон баярын үеэр гарын бэлгээ өгдөг уламжлалтай. Энэ жил Солонгос улсад сонгууль болох учир  Сонгуулийн Ерөнхий Хорооноос гишүүдэд өгөх бэлгэнд хяналт тавьж эхэлжээ.

Цагаан сарын гарын бэлгүүд Засгийн газрын ордны үүдэнд хүргэгдсээр байгаа ба тэдэнд үнэт эдлэл, бэлэн мөнгө болон хүнсний бүтээгдэхүүн бэлэглэхийг хоригложээ.

Хориотой эд зүйлсээс бэлэглэвэл, бэлэг өгсөн этгээдийг тухайн бэлэглэсэн бэлгийн үнийн дүнг 10-50 дахин өсгөсөн хэмжээний мөнгөн торгуулиар торгох гэнэ

Хэрвээ энэхүү хориотой эд зүйлсээс бэлэглэвэл, бэлэг өгсөн этгээдийг тухайн бэлэглэсэн бэлгийн үнийн дүнг 10-50 дахин өсгөсөн хэмжээний мөнгөн торгуулиар торгох гэнэ. Харин  энэ тухай мэдээлэл өгсөн иргэнийг таван зуун сая хүртэлх воноор урамшуулж шагнах ажээ.