m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.02.04 07:01
319
"Монос хүнс" -ийн эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг монголчууд өргөн хэрэглэдэг

"Масс агентлаг”-аас санаачилсан “Монголд үйлдвэрлэв-Миний хэрэглээ” аян  өнгөрөгч нэг сарын хугацаанд амжилттай хэрэгжлээ. Тус аянд олон нийтийн сүлжээгээр тавин мянга гаруй хүн идэвхтэй оролцож үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг олон нийтэд уриалсан юм. Эдгээр бүтээгдэхүүнээс хэрэглэгчдийн таашаалд нийцсэн таван байгууллагад агентлагийн зүгээс талархал гардуулж байгаа билээ. Энэ удаа нийт оролцогчдын 22.3 хувь буюу 11175 хэрэглэгч "Монос хүнс" ХХК-ийн витамин, "Цэнэг" болон эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг хэрэглэдэг гэдгээ илэрхийлсэн байна. 

Үндэсний шилдэг үйлдвэрлэгчдийн нэг "Монос хүнс" ХХК-ийн хамт олонд "Масс агентлаг"-ийн зүгээс талархлыг гардуулж, цаашдын ажилд нь амжилт хүслээ.

"Монос хүнс" ХХК-ийн Борлуулалт, маркетинг хариуцсан захирал Г.Нарантуяа

"Масс агентлаг"-аас зохион байгуулж буй “Монголд үйлдвэрлэв-Миний хэрэглээ” аян цаг үеэ олсон ажил боллоо. Эх орондоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг нэгэндээ бэлэглэнэ гэдэг бол сайхан хэрэг. Манай компани энэхүү аянд оролцож хэрэглэгчдийн талархал хүртсэндээ баяртай байна. Бид хэрэглэгчиддээ зориулж эрүүл мэндийн тусгай савлагаатай  сар шинийн бэлэг болохуйц бүтээгдэхүүнээр баяжуулсан. Манай "Энхжин" цай нь ямар нэгэн химийн найрлага, амт үнэр оруулагч байхгүй учраас хэрэглэгчдийн таашаалд нийцсэн. "Цэнэг" брэнд монголчуудын хэрэглээ болж байна. Гадаадын улс орны түүхий эдээр хийсэн бүтээгдэхүүнийг хэрэглэхээс илүү эх орныхоо хөрсөнд ургасан бударгана, цахилдаг зэрэг ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг хэрэглэдэг болсон нь сайшаалтай. Та бүхэнд болон монголчууддаа сар шинийн мэнд хүргэж аз жаргал хүсье.