m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.02.04 07:24
68
"Бөхийн баяр" маргааш болно

Сар шинийн баярт зориулан Монголын үндэсний бөхийн холбооноос “Бөхийн баяр” цуврал барилдааныг зохион байгуулдаг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээх гал бичин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаан маргааш өсвөрийн бөх, нийтийн монгол шандаст, сумын цолтой бөхчүүдийн барилдаанаар эхлэх юм. Сар шинийн баярт зориулсан бөхийн барилдааны үзэгчийн тасалбар 20.000, 25.000 төгрөгийн үнэтэй.

“Бөхийн баяр” цуврал барилдааны хуваарь


II.05-ны 14.00 цагт

Өсвөрийн бөхийн барилдаан (1999 оны 1-р сарын 1-нээс хойш төрсөн хөвгүүд)

Нийтийн монгол шандастны барилдаан (2.5-ны өдрийн 10.00 цагаас бүртгэлийг эхлэх бөгөөд ямар нэг цолгүй, бөхийн спортоор тусгайлан хичээллэдэггүй эрчүүд оролцоно)

II.06-ны 14.00 цагт

Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан. (Бүртгэлийг 02.5, 6-ны 10.00 цагаас МБӨ-д хийнэ.)

II.07-ны 14.00 цагт

Сумын цолтон, залуу 512 бөхчүүдийн барилдаан (2.7-ны өдрийн 10.00 цагаас бүртгэлийг хийх бөгөөд сумын цолтнууд үнэмлэхтэйгээ ирнэ.)

II.08-ны 14.00 цагт

Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан. (Бүртгэл 02.8-ны өдрийн 14.00 цагт) тус тус зохиогдоно.