m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.02.04 08:39
59
Сумдад хүчин, хулгайн гэмт хэргийн гаралт өсчээ

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас 2016 оны 01 дүгээр сард харьяалан хяналт тавин ажилладаг Хархорин, Бат-Өлзий, Хужирт, Есөнзүйл, Бүрд, Өлзийт, Баян-Өндөр сумдын 2015 оны эрүүгийн нөхцөл байдлыг судаллаа.

2015 онд дээрх сумдад 206 гэмт хэрэг гарсан  өмнөх оныхтой харьцуулахад 27 хэрэг буюу 11.5 хувиар буурсан байна. Харин хүчиндэх, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргүүд найм буюу 62.5 хувиар, мөн согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг тав буюу 14.7 хувиар өсчээ.

Дээрх сумдуудад үйлдэгдсэн гэмт хэргийг зүйлчлэлээр нь авч үзвэл хүчиндэх гэмт хэрэг 8, танхайрах гэмт хэрэг 2,  бусдын бие махбодид хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмтэл учруулах гэмт хэрэг 84, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 4, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг 91, Ойн тухай хууль тогтоомж зөрчих гэмт хэрэг 7, бусад төрлийн гэмт хэрэг 10 буюу 4.8 хувийг тус тус эзэлжээ.