m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.02.04 08:44
75
Өвөрхангайн сайн малчдын тоо жилээс жилд нэмэгдсээр байна

Өвөрхангай аймаг 2015 оны жилийн эцсийн мал тооллогоор  4.5 сая толгой мал тоолуулж, улсдаа тэргүүлсэн. Мал сүргийн тоо толгой өссөнтэй холбогдуулан “Аймгийн сайн малчин”-ны тоо нэмэгдэж шинээр 49  “Аймгийн сайн малчин” төрөн гарлаа.

Тодруулбал Баян-Өндөр сумаас гурав, Бүрд сумаас тав, Бат-Өлзий сумаас дөрөв, Баруунбаян-Улаан сумаас нэг, Баянгол сумаас дөрөв, Гучин-Ус сумаас дөрөв, Есөнзүйл сумаас гурав, Өлзийт сумаас гурав, Зүүнбаян-Улаан сумаас нэг, Богд сумаас дөрөв, Нарийнтээл сумаас хоёр, Сант сумаас хоёр, Тарагт сумаас нэг, Төгрөг сумаас нэг, Уянга сумаас хоёр, Хайрхандулаан сумаас дөрөв, Хужирт сумаас нэг, Хархорин сумаас гурав, Арвайхээр сумаас нэг “Аймгийн сайн малчин” тодорчээ.