m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.02.04 08:48
258
Стандартын вакум цонх авахыг зөвлөж байна

Айл өрх, иргэд орон байраа засварлах, тохижуулах зорилгоор барилгын материал худалдан авахдаа стандартын шаардлага хангасан, тохирлын баталгаанд хамрагдаж гэрчилгээ авсан эсэхийг нь шалгаж байхыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын “Зөвлөгөө, мэдээллийн төв” зөвлөж байна.

Вакум цонх, хаалганы хуванцар хүрээ нь 3-4 тасалгаатай, шилэн багцны /вакум/ шил хоорондын зай 166 мм-ээс бага бол барилгын норм, дүрэм, стандартын шаардлага хангахгүй гэсэн үг. Иймээс хуванцар хүрээ нь таваас дээш тасалгаатай, шилэн багцны битүүмж нь стандартын дагуу хийгдсэн, нугас, түгжээ, резин жийрэг нь чанартай, шил хоорондын зай 166 мм-ээс дээш байгаа эсэхийг нягталж байх нь зүйтэй юм.

Мөн барилгын материал, тухайлбал төрөл бүрийн будаг,  шохой, эмульс, замаска, шахдаг хөөс, сантехникийн шугам хоолой, уян холбоос, ган хоолой зэргийг худалдан авахдаа гарал үүслийн болон тохирлын гэрчилгээ, баталгаат хүчинтэй хугацааг нь шалгах, шаардлагатай бол итгэмжлэгдсэн лабораторид шинжилгээ туршилт хийлгэх, хэрэглэх, ашиглах заавар зэргийг нь мөрдөж байхыг “Зөвлөгөө, мэдээллийн төв” зөвлөж байна.