m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.02.05 00:20
71
"Хөдөлмөрийн хүн танаа" шагналыг гардуулах ёслол болно

"Шангрила" зочид буудлын хүндэтгэлийн танхимд 12.00 цагт хөдөлмөрийн салбарын дээд шагнал "Хөдөлмөрийн хүн танаа"-г гардуулах ёслол болно. УИХ-ын дарга З.Энхболд, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан болон УИХ, Засгийн газар, нийгмийн түншлэгч талынхан оролцож "Хөдөлмөрийн хүн танаа"-г "Шилдэг төгсөгч", "ХАБ-ын шилдэг ажилтан", "Шилдэг өрхийн аж ахуй эрхлэгч", "Шилдэг бүтээлийн эзэн", "Шилдэг сургалтын байгууллага", "Шилдэг ажил олгогч", "Шилдэг түнш", "Ажил мэргэжлийн шилдэг мастер", Шилдгийн шилдэг гэсэн есөн номинациар шалгаруулж шагналаа гардуулах аж. 

 Хөдөлмөрлөж амжилтанд хүрсэн иргэдэд энэхүү шаганлыг олгодог.  "Шилдэг өрхийн аж ахуй" номинацид Өмнөговь аймагт мод үржүүлдэг А.Нарантуяа, Дорнодын Баянтүмэн сумын малчин Ц.Жаргал, Баянзүрх дүүргийн иргэн, уран сийлбэрч Э.Энхтүвшин нар нэр дэвшжээ. "Шилдэг бүтээлийн эзэн"шагналд "Ривер гарден" хотхоны архитектор, С.Мөнхсайхан, "Цонжин болдог" аялал жуулчлалын цогцолборыг хийсэн уран бүтээлчид, "Аглаг бүтээлийн хийд"-ийг цогцлоосон бурханч лам Г.Пүрэвбат нар нэр дэвшсэн.

Гран-дри шагналд энэ удаа Монгол Улсын мастер тогооч Б.Буянтуул, гутал тослохоос бизнесээ эхлүүлээд одоо компанийн эзэн болсон Эрдэнэтийн Х.Оюун-Эрдэнэ, Германд нанотехнологийн аргаар даавуу боловсруулах патент авсан эрдэмтэн Р.Мядагмаа нар өрсөлдөх юм байна. Энэ мэт олон  зүйлийг санаачлан идэвх зүтгэлтэй ажилладаг хүмүүсийг шагнах аж.