m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.02.05 00:26
50
Өнөөдөр болох үйл явдал

09.00 цагт: Шүүхийн ерөнхий зөвлөл улсын хэмжээний бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгчдэд үйл ажиллагааныхаа тайланг тавьж, хэлэлцүүлэх, тэдний санал хүсэлтийг сонсох ажиллагаа Шүүхийн ерөнхий зөвлөл дээр болно. Үйл ажиллагааг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор, профессор Н.Лүндэндорж удирдан явуулна. Монголын нийт шүүхүүдийн 100 гаруй Ерөнхий шүүгчид нэг дор цуглаж, шүүхийн шинэтгэл орон даяар хэрхэн өрнөж буй бодит байдал, цаашид анхаарах асуудлуудыг дүгнэн ярилцана. Утас: 91912312, 70008037

 


10.00 цагт: Сар шинийн баяр угтаж хийсэн урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын үр дүнгийн тухай болон шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүнүүдийн талаар НМХГ-ын 5 давхарын хурлын танхимд сэрэмжлүүлэг мэдээлэл хийнэ. Утас 91887887


10.10 цагт: Сонгино Хайрхан дүүргийн прокурорын газар өрх толгойлосон эмзэг бүлгийн 3 айлд тусламж үзүүлэх арга хэмжээ тус прокурорын газрын байранд болно. Утас:99001599


10.30 цагт: Төрийн ордны Г танхимд УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан хэвлэлийн бага хурал зарлалаа. Салбарын чухал хуулиудаа УИХ-аар батлуулж чадсанаар хөдөлмөрийн салбарт, хөдөлмөрчин хүн ардад, мэргэжлийн боловсролын салбарын суралцагчдад чухам ямар ач холбогдолтой болсон талаар мэдээлэл хийнэ. Утас: 91915340


11.30 цагт: “Ахиллис – хүүхэд” хөтөлбөрийн нээлт 29 дугаар сургуулийн Урлагийн зааланд болно. Энэхүү хөтөлбөр нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд бие бялдартаа тохирсон алхалт, гүйлт хийж оноо цуглуулах замаар эрүүл зан үйлийг төлөвшүүлэх зорилготой энэ хөтөлбөрийг 1995 онд Америкчууд эхлүүлсэн бөгөөд Монголд анх удаа хэрэгжих гэж байна. Утас: 99039680


12.00 цагт: "Ботго авхуулах зан үйл"-ийг ЮНЕСКО-гийн яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэн тунхагласан батламж хүлээн авах ёслол Улсын филармоний байранд болно.


12.00 цагт: Хөдөлмөрийн салбарын дээд шагнал "Хөдөлмөрийн хүн танаа" гардуулах ёслол "Шангрила" зочид буудлын хүндэтгэлийн танхимд болно.  Утас: 91915340


12.00 цагт: Цагаан сар угтсан урьдчилан сэргийлэх хяналт, шалгалтын явц, зөрчил, сэрэмжлүүлэг, зөвлөмж, малын халдварт болон гоц халдварт өвчний талаар МХЕГ-ын хурлын танхимд цаг үеийн мэдээлэл өгнө. Утас: 91989890


14.00 цагт: Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан аж ахуйн нэгжүүдийн туг өргөх ёслолын ажиллагаа МҮХАҮТ-ын байранд болно. Утас: 99107440, 70109090


16.00 цагт: "Удирдахуйн ухаан" номын нээлт, "Үндэстний ухаан" хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа Шангрила зочид буудлын их танхимд болно. Номын тухайд дэлхий дахинаа тархасан 80 гаруй менежментийн төрлөөс Монголд шаардагдаж буй 50 төрлийн менежментийг багтаан судласан бүтээл юм. Тус үйл ажиллагаанд Монголын топ 100 байгууллага, удирдахуйн ухааны салбарын эрдэмтэн, судлаачид оролцоно. Утас: 99977646