m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.02.05 00:37
75
Цасанд боогдсон 200 метр замыг цэвэрлэжээ

Энэ жилийн хувьд өмнөх онуудаас илүү цас орж байгаа. Үүний улмаас хөдөө орон нутгийн зам, даваа цаасанд боогдож тээврийн хэрэгслүүд цасанд суух тохиолдол ихсэж байгаа. 

Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар Цагдаагийн газартайгаа хамтран орон нутгийн замд хяналт шалгалт хийж ажиллажээ. Даланзадгад-Улаанбаатар чиглэлийн хатуу хучилттай авто замын тодорхой хэсгүүд цасанд боогдсон байна. Аймгийн төвөөс 50 орчим км-ийн зайд цасанд боогдож, авто машин явах боломжгүй  болсон автозамыг аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид цэвэрлэж, зорчих аюулгүй байдлыг хангаж ажиллалаа. Зам 200 метр газар цасанд дарагдсан байсан аж.