m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.02.05 00:40
727
Ботго авахуулах зан үйлийг ЮНЕСКО-д бүртгүүллээ

2015 оны 11 дүгээр сарын 30-наас 12 сарын 4-ний өдрүүдэд Намиби Улсын нийслэл Виндхук хотноо Соёлын биет бус өвийг хамгаалах ЮНЕСКО-гийн Засгийн газар хоорондын хорооны ээлжит Х хуралдаанаар ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад Монгол Улсаас нэр дэвшүүлсэн “Ботго авахуулах зан үйл”-ийг Удирдах хорооны 24 орны гаргасан шийдвэрээр батлан бүртгэсэн билээ.


Ийнхүү 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 11 цаг 30 минутаас Монгол Улсын Филармонид “Ботго авахуулах зан үйл”-ийг батлан тунхагласан ЮНЕСКО-гийн БАТЛАМЖИЙГ хүлээн авах ёслолыг зохион байгуулах гэж байна.


Монголчуудын уламжлалт зан заншилд мал аж ахуйн холбогдолт зан үйл үлэмж байр суурийг эзэлдэг. Тэдгээрийн нэг нь төл авахуулах зан үйл билээ.Төл авахуулах ая дуудлага, тэр дундаа ботго авахуулах зан үйл нь Монгол улсын яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн үндэсний жагсаалтад орсон өв юм.