m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.02.05 00:57
59
Залуучуудын улсын аваргад 13 бөх анх удаа түрүүлжээ

Чөлөөт бөхийн залуучуудын УАШТ Спортын төв ордонд гурван өдөр үргэлжилж амжилттай өндөрлөлөө. Тэмцээний сүүлийн өдөр эрэгтэй 60, 84, эмэгтэй 51, 63, 72 кг-ын жингүүдийн барилдаан боллоо. Эмэгтэй 3 жингийн шувтаргын барилдаан цэвэр ялалтаар дууссан байна. Эрэгтэй 56 кг-ын жингийн шувтарын барилдаан онц сонирхолтой болж А.Мөнх-Эрдэнэ Б.Гүндсамбууг дэвжээнээс түрж гаргах, дэвжээтэй шахаж эргүүлэх, хөл чагтлан эргүүлэх мэхээр оноогоо ахиулсаар ялсан байна. Энэ өдөр Б.Дөлгөөн, Х.Болортуяа, А.Мөнх-Эрдэнэ, Т.Мөнгөншагай, М.Хишигмаа нар анх удаа улсын залуучуудын аварга болцгоожээ.

13 бөх анх удаа улсын залуучуудын аварга болсон байна. Тэмцээний Шилдэг шүүгчээр МҮИС-ийн багш, олон улсын шүүгч Б.Эрдэнэболдыг шалгарчээ. Нийт 16 медалиас ҮБТДС 4, “Алдар” спорт хороо”, “Хасу-Мегастарс” клуб тус бүр 3, “Алдар” спорт хороо, Налайх дүүрэг, “Харгант цамхаг” клуб тус бүр 2, “Женко”, Орхон аймгийн “Ирээдүйн одод” спортын дунд сургууль, Чингэлтэй дүүргийн бөхчүүд тус бүр 1 алтан медаль хүртсэн байна. 13 бөх анх удаа улсын залуучуудын аварга болсон байна.