m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.02.05 01:03
250
Сар шинийн баярт зориулсан бөхийн барилдаан боллоо

Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд 17 дугаар жарны “Нүүр муут” хэмээх Бичин жилийн сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаан боллоо. Тус барилдаанд улсын арслан Д.Ганхуяг, улсын заан Т.Санчир, улсын начин Б.Сангисүрэн, Б.Сугаржаргал тэргүүтэй 64 бөх зодогложээ. 

Мөн цэргийн арслан Л.Батзориг, аймгийн арслан Ж.Наранбаатар, Б.Лхагвадорж, аймгийн заан Д.Дарханбаатар, М.Даваасүрэн, Б.Энхтөр нарын аймгийн шилдэг цолтнууд зодогложээ. Энэхүү барилдаанд Хархорин сумын харъяат улсын начин Б.Сугаржаргал түрүүлж, улсын заан Т.Санчир үзүүрлэлээ. Их шөвөгт Өлзийт сумын заан С.Төмөрбаатар, цэргийн арслан Л.Батзоригтой нар шалгарчээ.