m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.02.05 01:10
3314
Ширгээсэн усны гайхамшиг

Ус ширгээж элдэв өвчнийг анагаадаг монголчуудын арга зүгээр нэг дом төдий зүйл биш юм. Ямар ашиг тустайг сонирхуулъя.

  • Нарны хордлогоор гүйлгэж, бөөлжүүлж байгаа үед 2-3 хоног шингэн алдаж сульдсан хүүхдэд сулхан давстай юмуу эсвэл саахартай ширгээсэн усыг цайны халбагаар 1 минутын зайтайгаар өгөх хэрэгтэй. Ангаснаас болж балгах, залгилах юм бол дорхноо бөөлжих бөгөөд ууснаасаа их шингэн алддаг.
  • Өглөө бүр нэг аяга буцалсан, ширгээсэн усыг өлөн элгэн дээрээ уух нь гэдэс дотор, хоол боловсруулах системийн үйл ажиллагааг сайжруулж, хоолны шингэцийг идэвхжүүлдэг. Ер нь хүний эрүүл мэндэд маш сайнаар нөлөөлдөг ажээ.
  • Орой бүр унтахаасаа өмнө буцалсан усыг дундавтар мөнгөн аяганд хийж, хонуулаад өглөө өлөн элгэндээ уугаад 30 минутаас 1 цагийн дараа цайгаа уух нь ходоодны системд сайн.
  • Хоносон, хуурсан шарсан, жигнэсэн хоол байнга идэх нь ходоодны шархлааг үүсгэдэг аж. Энэ нь ам гашуун оргих, шингэн уух үед ходоод зориурлаж өвдөх зэргээр илэрдэг юм байна. Анагаах ухааны хэлээр ходоодны кастрид хэмээх ходоодны хана улайх өвчин юм. Энэ өвчин даамжирвал ходоодны шарх хүртэл үүсгэдэг үр дагавартай байдаг. Энэ өвчнийг анагаах гэж олон хүчтэй эм уух хэрэггүй, зөвхөн ширгээсэн усаар эмчилж болно.