m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.02.05 01:41
127
Л.Суарез покер, Л.Месси трибли хийж багтаа ялалт авчирлаа

Испаний цомын тэмцээний шөвгийн хагас шигшээгийн эхний тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Хагас шигшээд Испаний Барселона клуб Валенси клубтэй тоглох бол Севилла клуб Сета де Виго багтай тоглох хуваарьтай байсан.

Хагас шигшээн эхний тоглолт өнгөрсөн шөнө Барселона клубын “Камп Ноу” цэнгэлдэх хүрээлэнд талбайн эзэн баг Валенси багтай тоглолоо. Барселонагийн их гурвал Л.Месси, Л.Суарез, Неймар нарын хүчирхэг довтолгооны хослол тоглолтыг 7-0 харьцаагаар дуусгалаа.

Тус тоглолтонд Л.Суарез гайхалтай тоглолт үзүүлж покер хийсэн бол Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Л.Месси трибл хийжээ. Уругвай довтлогч Л.Суарез энэ өдөр дөрвөн гоол оруулснаар улирлын 35 дахь гоолоо оруулж Европын лигийн бүх довтлогч нарыг гоолоороо тэргүүлж эхэллээ. Л.Суарез энэ улирал эхэлснээс хойш 33 тоглолтонд 35 гоол, 12 дамжуулалт өгөөд байна.